АН-ын ҮЗХ-ны хурлаар парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулахаар болсон. Энэ ажлын дагуу ажлын хэсэг өчигдөр байгуулагдсан байна. Өнөөдрөөс УИХ-д суудалтай намуудын зөвшилцөл эхлэх юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлэхдээ: Манай намын дүрмээр намын дарга АН-ын Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг ҮЗХ-нд оруулах учиртай. Шинэчлэлийн Засгийн газраа дэмжиж, АН-ынхаа дүрэм журмыг тууштай баримталж ирсэн УИХ-д байгаа АН-ын гишүүдээс нэр дэвшүүлнэ. Харин би намын даргын хувьд Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн УИХ-д байгаа АН-ын гишүүдээс Ерөнхий сайдад хэнийг ч нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгджээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 6 )
:( Алтанхуягийг огцруулах нь буруу шдээ монголчууд минь юу л хийгээд байна даа
Энхбаяр, Алтанхуяг хоёр улам адилхан болж байна. Сайн мууг мэдэхгүй. Гэхдээ их гомдсон, их баярласан хүмүүс их том эрх мэдэл аваад заавал алдаа хийдэг жамтай. Үүнийг анхаараарай.
хол очиж дэмийр.... :)) :))
Унасан хүн ууртай гэж, Хаан юм уу заан юм уу, өөрөө унаж хэн ч биш болсон байгаагаа ойлгоогүй л бололтой
Юу гэнэ үү? Би дэмжихгүй гэнэ үү чин ганцаараа шийддэг юм уу. Юу яриад байгаа засгийн газрыг огцруулахад хүргэсэн дурак вэ? Энэ хүнийг АН аас авч хаяье
Ингэж өс санаж яах нь вэ? Арчаагүй л хүний зан. Огцорсондоо өөрөө өөртөө дүгнэлт хийж гомдох хэрэгтэй.