“Зөрүүд эр” Р.Амаржаргалын улс төрийн содон тоглолтууд

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 11

 УИХ дахь АН-ын гишүүд шинэ Ерөнхий сайдад Р.Амаржаргал гишүүний нэрийг ярьж байна. Гэвч АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газрыг унагаахад кноп дарсан хүнийг Ерөнхий сайд болгохгүй гээд зарлачихлаа. Шинэчлэлийн Засгийн газар, Н.Алтанхуягийг анхнаас нь шүүмжилж байсан Р.Амаржаргал Ерөнхий сайд болж чадах болов уу? Тэр улс төрд “сөрсөн” тоглолт хийдэг “зөрүүд эр”. Түүний дөрвөн парламентийн хугацаанд хийсэн улс төрийн содон тоглолтууд олон аж.

Ерөнхий сайдад ганц санал дутуу

Р.Амаржаргалын нэр Ерөнхий сайдад анх удаа яригдаж байгаа юм биш. Тэрбээр 1998 онд Ерөнхий сайдад нэр дэвшээд, хоёр талын санал тэнцчихээд байхад өөрийнхөө төлөө саналаа өгөөгүй гэдэг. Үүнийгээ энэ эрхэм улс төрийн ёс суртахуунтай холбон тайлбарласан. Хэрэв дахин ийм тохиолдол гарвал өөрийнхөө төлөө санал өгөхгүй гэдгээ ч хэлдэг.

Хямарсан төрд

Ж.Наранцацралтын Засгийн газар огцорсны дараах үймээн, дуулиантай үед буюу 1999 оны долдугаар сард Ерөнхий сайд болж байлаа. Ардчилсан холбоо эвсэл бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд дөрвөн ч Засгийн газрын нүүр үзсэн улс төрийн будлиантай, хүнд үед Ерөнхий сайдаар ажилласан хүн.

ҮЗХ-ны гишүүнээс татгалзав

Жил гаруйн өмнө тэрбээр АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн байхаас татгалзсан хүсэлт гаргасан. Чухал асуудлуудад санал өгөх эрхтэй, улс төрийн фракциудад нөлөөлөлтэй болох боломжтой ийм эрхээс татгалзах нь битгий хэл “дайн”болж байж ҮЗХ-ны гишүүн болдог. Гэтэл тэрбээр “Намын дүрэм үйлчлэхээ больсон. Намын бүтцийн байгууллагууд чадамжгүй болсон. Ард олноосоо мандат авсан гишүүд намын бодлогоо тодорхойлдог байх шударга зарчим үйлчлэхээ больсон” гэж энэ эрхээсээ татгалзсан билээ. Гэсэн ч Ховд аймгийн АН түүний энэ “хачин” хүсэлтийг хүлээж аваагүй юм.

1998 онд Ерөнхий сайдад нэр дэвшээд, хоёр талын санал тэнцчихээд байхад өөрийнхөө төлөө саналаа өгөөгүй гэдэг.

 Ховдоос Сүхбаатар руу

Тэрбээр хамгийн анх 1996 оны сонгуулиар МҮАН, МСДН-ын Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшин УИХ-ын гишүүн болж байлаа. Харин 2004 онд сонгуулийн 64-р тойрогт бие даан нэр дэвшиж хоёр дахь удаагаа, 2008 онд Арчилсан намаас Ховд аймагт нэр дэвшин гурав дахь удаагаа сонгогдсон. Р.Амаржаргалын аав нь Ховд аймгийн зэрэг сумын уугуул тул түүнд иргэдийн саналыг авахад тийм ч хэцүү байгаагүй. Харин 2012 оны сонгуульд аавынхаа нутгаас биш Улаанбаатар хотын хамгийн өрсөлдөөнтэй тойрог болох Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн. Гэсэн ч тэр элдэв сурталчилгаагүй, өөрийнхөө нэрээр гараад л ирсэн.

Шинэчлэлийн Засгийн газрын эсрэг

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад удаагүй байх үеэс л Р.Амаржаргал Н.Алтанхуягийн кабинетийг шүүмжилж ирсэн. Тэрбээр эдийн засгийн хямрал нэрээр өөрсдөө хариуцлагаас зугтах гэж байна гэж ард түмэнд сануулж байлаа. Амлалтаасаа ухарч, хаа сайгүй хууль зөрчин, төрийн албыг “төрлийн” алба болгох аян өрнүүлж, шинэтгэл нэрээр халхавчлан хий хоосон хөөрч, ажил хэргийн мэдлэггүй, асуудлыг шийдэх чадваргүйгээ далдлах, төрийн мөнгө, сан хөмрөгөөр тоглож, үүнийхээ бүх бурууг хямрал гэгч эзэн биегүй “хий үзэгдэл” рүү чихэх мэдэхээр дүр зураг харагдаж байна” гэж бичив.

Н.Алтанхуягийн эсрэг

Н.Алтанхуягийн Засгийн газрын өнгө болоод хэр урт наслахыг нь тодорхойлсон 15 зүйл бүхий зөвлөмж гаргав. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн дотор мөн тооны засаг солигдож мэдэх нигууртайг зөгнөж байлаа. УИХ-ын гишүүдийг “дан дээлтэй болгоно” гэж байсан мэдэгдэл юу болов, Засгийн газрыг “гаднаас” бүрдүүлэх тухай асуудал замхарч буй улстөр, Орон нутгийн сонгуулийн хуулийг баталсны дараа МАН-ын бүлэг байгуулахыг “зөвшөөрөх” нь, Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын мэдлээс гарган чиглэлийн сайдын мэдэлд шилжүүлсэн” гэх мэт асуудлыг хөндөж, Н.Алтанхуягийн ам, ажлын зөрүүг шүүмжилж байлаа.

УИХ-ын гишүүнээс татгалзав

Шинэчлэлийн Засгийн газар, Н.Алтанхуягийн явуулж буй бодлого ёс зүйд нийцэхгүй байгаа тул тэр өөрийгөө хариуцлага хүлээх ёстой гэж УИХ-ын гишүүнээс татгалзав. Намынхан нь нэг суудлаа алдахгүйн тулд түүнийг явуулахгүй гэдгийг тооцоолсон тэрбээр “УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтээ шидчихээд Төрийн ордонд ирэхгүй, ажлын өрөөндөө үзэгдэхгүй нэлээн “шоу” хийж байлаа даа. Үүнийхээ оронд тэр ард иргэдээс итгэл олж авсан. Харин намаасаа...?

АН-МАН-ын гэрээг шүүмжлэв

АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-тай гэрээ байгуулмагц Р.Амаржаргал хамгийн түрүүнд ундууцан, үзэл бодлоо илэрхийлсэн. Тэрбээр “МАХН-ын даргатай байгуулсан гэрээг үзээд намын олон мянган гишүүдийн адил цочирдон хүлээж авлаа. Н.Алтанхуягийн АН-ын бүрэн эрхэд халдаж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдлээс ичиж, эмээн ил шударгаар шүүмжилж зарчим, үнэт зүйлээ хамгаалж байгаа намынхаа нөхдийг би дэмжиж, энэхүү гэрээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна” гэж байв.

Ерөнхий сайдад нэр дэвших хамгийн магадлалтай хүн болов

Тэрбээр энэ удаагийн Ерөнхий сайдын сунгаанд оролцож байгаа хамгийн өндөр магадлалтай хүн болов. АН доторх фракциуд түүнийг байж болох “дундын” хувилбар гэж үзжээ. Иргэдийн дунд ч, сөрөг хүчний дотор ч нэр хүндтэй тул АН-ын гишүүд санал нэгдэж байгаа бололтой. "Зөрүүд" Р.Амаржаргал одоогоор энэ талаар нэг ч үг дуугараагүй байна. “Би Ерөнхий сайд болохгүй” гэж дуугараагүй байгаа болохоор магадгүй Ерөнхий сайд болох амбиц байгаа байх.  Засгийн газрыг унагаахад гар бие оролцсон түүнийг намын удирдлагууд “татаж унагаах” ч магадлал ч бий.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.17.62) 2025 оны 03 сарын 13

amarjargalal bndoo ene namd oor shudraga hun odoohondoo alga ene huniig tavih ni zuitei bhaa.

1  |  0
Halh(103.229.121.156) 2025 оны 03 сарын 13

Амаржаргалд ажил хийх бололцоо өгөөчээ. Ялгаагүй ядуу гуйлгачин мөртлөө, нэг л их МАН, АН гээд хэдэн төрөөс төрсөн тэрбумтангуудыг долдойдож гүйхээ больчихоочээ. Хойд үедээ юм үлдээнэ, одоо бүгдийг нь зогсоо гэж солиорч байгаа хувьчсгалчид чинь мөнгөө хаана хийхээ олж ядсан баячууд байгааг олж хараач. Тэд нар таны яаж өрнөөс өрний хооронд амьдарч байгааг чинь мэдэх ч үгүй, нохойндоо өгдөг хоолны мөнгө нь таны насандаа мөрөөдөөд олохгүй мөнгө шүү дээ. Гэтэл та тэрний төлөө МАН, АН гэж талцаж, худлаа эх оронч царайлж, хойд насандаа биш энэ насандаа гайгүй амьдрах боломжоо алдах хэрэг байна уу

1  |  0
uranaa(182.160.35.11) 2025 оны 03 сарын 13

amarjargaliig demjij bn.busad said naraa gadnaas tavih ni oilgomjtoi.

1  |  0
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Ерөнхий сайдыг Энхбаяр эсвэл Амаржаргал

1  |  0
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

АН-д одоогоор Амаржаргал л байна даа бусад нь бол чадахгүй дээ.

1  |  0
Irgen(183.91.61.100) 2025 оны 03 сарын 13

Amarjargal gedeg huu Erunhii said baihdaa uy hiilee, uy hiilee dee baiz, za medehgui eruusuu sanaand orj irehgui baih chini.....

1  |  0
мишиг(150.129.143.27) 2025 оны 03 сарын 13

Би Амаржаргалыг анх 1996 онд дэвшихэд дэмжиж байсан одоо ч дэмждэг Монголын парламентын тулхтай буурьтай өөрийн гэсэн бодолтой цөөн хэдхэн гишүүдийн нэг гэж боддог.Ийм хүнд үед сайн эдийн засагч хүн л Монголыг аварна.Амраа тэр хүн нь мөн байхаа.

1  |  0
zaluu(202.179.20.137) 2025 оны 03 сарын 13

ene hunees uur es boloh hun ene namd haragdahgui bain hervee uur hun songvol altanhuyga shig unah bolno

1  |  0
rtrt(119.40.98.2) 2025 оны 03 сарын 13

Би хувьдаа дэмждэг шүү.Амаржаргал ЕС болох юм бол бусад сайд нарыг гаднаас тавих нь тодорхой. Тавихдаа салбарт ажлаад удсан, ажлаа мэддэг хүмүүсийг тавих байх. Алтанхуяг бол яахав ЕС-с буучихвал шоронд орчих вий дээ гэсэн айдастай байгаа юм

1  |  0
Zochin(182.160.1.172) 2025 оны 03 сарын 13

CHadaj baigaa umand arga baihgy Harin nogoo muuhai novshnuud ni araas ni bitgii zuuraldaasi Amarjargal bol chadna shyy dee Amjilt hysie

1  |  0
zochin(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

Amarjargal gedeg hun iig bedehgui ch ajaad bhnee bas l shudraga taliig barimtaldag hunii neg gej boddog tul ene huniig said boloh yostoi gej bedregddeg shuu.amjilt!!!

1  |  0
Top