АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 11

УИХ дахь Ардчилсан намын бүлэг сая хуралдаанаа эхлүүлсэн ч Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр завсарлага авлаа.

Бүлгийн гишүүд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хэрэгтэй хэмээн үзсэн тул хурал ийнхүү завсарлалаа. Учир нь өнгөрсөн өдрүүдэд Бээжин хотноо болсон АСЕМ-ын хуралд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо эх орондоо ирж байгаа. Тиймээс түүнийг ирэхээр Ерөнхий сайдын асуудлаар зөвшилцөж санал солилцохоор болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top