УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн төсөл, түүнтэй холбоотой бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
Төсвийн төслийг жил бүрийн 11-р сарын 15-ны дотор батлах ёстой байдаг. Тиймээс үлдсэн цөөхөн хугацаанд сайн, "шүүсийг нь шахсан" төсөв батална гэдэгт иргэд эргэлзэж байгаа. Ямартаа ч Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг аль болох багасгаж, танахыг байнгын хорооны гишүүд хичээж байна. Тухайлбал Гадаад харилцааны сайдын багцаас гадаад сурталчилгааны зардлыг 1 тэрбум төгрөгөөр багасгах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын ажлын хөлсийг 274.1 сая төгрөгөөр бууруулах саналыг дэмжлээ.
Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )