АН-ын ҮЗХ маргааш хуралдана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 13

Өчигдөр АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдсан.  УИХ-дахь АН-ын бүлгээс өчигдөр МонголУлсын Ерөнхий сайдад Р.Амаржаргалын нэрийг олонхийн саналаар дэвшүүлж, ҮЗХ-нд АН-ын дарга өргөн барихад бэлэн болоод  байгаа. Харин тус намын Хяналтын хорооны зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшигчийг АН-ын дарга санал болгодог тул АН-ын бүлгийн шийдвэр намын дүрмийг зөрчсөн гэж үзээд байгаа. Тэгвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “ АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ҮЗХ-ны ээлжит бус хурлыг 11 дүгээр сарын 14-ний 17:00 цагаас хуралдуулах шийдвэр гаргалаа” хэмээн жиргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top