Р.Амаржаргал Ерөнхий сайд болох тухай мэдээ ”Рио Тинто”-гийн хувьцааг өсгөжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 13

УИХ дахь АН-ын бүлэг хоёр жил бүлгийн хуралдаа суугаагүй Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгохоор дэмжсэн. Тэгвэл дэлхий дахин ч түүнийг Монголын Засгийн газрын тэргүүн болох гэж буйг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Р.Амаржаргалыг 100 хувийн саналаар намаасаа дэмжсэн нь Оюутолгойн эзэмшигч компанийн хувьцааны үнийн уналтыг зогсоосон байна. Мөн эдийн засгийн өндөр мэдлэгтэй энэ эрхэм Монголын улс төрийг тогтворжуулж, уул уурхайн асуудлыг гацаанаас гаргаж чадна хэмээн барууныхан мэдээллээ.

"Рио Тинто"-гийн ихэнх хувийг нь эзэмшдэг “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж, улс төрийн хямрал эхэлсэнтэй холбогдон эрчимтэй унасан билээ. Тэгвэл лхагва гарагт Ванкоуверт удирдлагатай “THR”-ийн хувьцаа Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болох тухай мэдээлснээс хойш 5.6 хувиар өсчээ. Ингэснээр энэ жилийн хэвийн үнийн түвшиндээ хүрсэн байна.

1999-2000 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргалыг хүндтэй эдийн засагч бөгөөд Монголын эмх замбараагүй улс төрийн ганц прагматист хүн юм хэмээн “mining.com” бичжээ.

"Оюутолгойн" уурхайн удаан хугацаанд хойшлогдоод буй гүний өргөтгөлийн ажлыг шийдэх нь ойлгомжтой боллоо. Эх сурвалж: “theaustralin.com”

Мөн Р.Амаржаргал өчигдөр бүлгийн хуралд оролцохдоо АН-ын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг биелүүлэхээ амласан бөгөөд улс эх оронд тулгамдсан асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэнэ гэсэн төлөвлөгөө танилцуулжээ. Тиймээс улс төрийн халуун сэдэв болсон "Оюутолгойн" уурхайн удаан хугацаанд хойшлогдоод буй гүний өргөтгөлийн ажлыг шийдэх нь ойлгомжтой боллоо хэмээн “theaustralin.com” мэдээлсэн байна.

Нью-Йоркийн хөрөнгийн биржид нийт 6.9 тэрбум ам.долларын хувьцаа эргэлдүүлдэг “Turquoise Hill”-ийг эзэмшдэг "Рио Тинто" шинэ тэргүүний өөрчлөлтийг эерэг шинж тэмдэг хэмээн онцолсон билээ. Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг "Рио Тинто" Засгийн газрын шинэ тэргүүнтэй хэл амаа ололцоно хэмээн найдаж байгаа юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(112.72.11.123) 2025 оны 03 сарын 13

РИО ТИНТО МОНГОЛЫН ДОТООД АСУУДАЛД НӨЛӨӨЛӨХ ГЭЖ ОРОЛДОХ ХЭРЭГГҮЙ.АШИГ ӨГӨХГҮЙ БОЛ ГАЦААГААД Л БАЙЖ Л БАЙГАМАРЖАРГАЛ РИО ТИНТОТОЙ АШИГТАЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ.ТАЛ ЗАСАХГҮЙЙ ГЭДЭГТ ИТГЭЖ БА :( ЙНА

1  |  0
ЗОЧИН(112.72.11.123) 2025 оны 03 сарын 13

РИО ТИНТО МОНГОЛЫН ДОТООД АСУУДАЛД НӨЛӨӨЛӨХ ГЭЖ ОРОЛДОХ ХЭРЭГГҮЙ.АШИГ ӨГӨХГҮЙ БОЛ ГАЦААГААД Л БАЙЖ Л БАЙГАМАРЖАРГАЛ РИО ТИНТОТОЙ АШИГТАЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ.ТАЛ ЗАСАХГҮЙЙ ГЭДЭГТ ИТГЭЖ БА :( ЙНА

1  |  0
anu(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

uls turd gun uhaantan garaagui tsagt uls amgalan bolohgui ntr gdegdee,

1  |  0
Ч.Энхээ(112.72.11.111) 2025 оны 03 сарын 13

Рио Тинто-г Тэнгэр ниргээсэй

1  |  0
Zovhin(103.229.120.203) 2025 оны 03 сарын 13

Ynen medeelel bna. Gadnii horongo oryylagchid Mongoliin yls turiin badliig harl, sninjij syygaa...Yls turchdiig hi ch bidnees myygui sydalsan bdag biz. Hurungu oruulagchid Amarjargald itgel uzuuleh sninj ajiglagdaj bna daa.

1  |  0
tsetsen(112.72.11.124) 2025 оны 03 сарын 13

Gadaadiin kompanuud amarjargaliig e said bolvol uursud n ashigtai uchiraas demjij bgaa n todorhoi utsan kuukeldei bolgochihod harin ch gadaadiin kompand ashigtai zavshaan tohiojee huurhii mgl orniig mini elgeer n mulhuulchihgui bol yahav dee

1  |  0
shaamriin shar tyoho(88.83.173.187) 2025 оны 03 сарын 13

BId huvsgaliin toloo ovsoo harmlaad temtsesen bol odoo altaa bayalgaa harmalaad dotood gadaadiin daisanguutai temtsenee helmegdel enend yuch bish Mongol ulsaa avrah sergeeh tsag hugtsaa boljee

1  |  0
shaamriin shar tyoho(88.83.173.187) 2025 оны 03 сарын 13

BId huvsgaliin toloo ovsoo harmlaad temtsesen bol odoo altaa bayalgaa harmalaad dotood gadaadiin daisanguutai temtsenee helmegdel enend yuch bish Mongol ulsaa avrah sergeeh tsag hugtsaa boljee

1  |  0
shar tohoi (88.83.173.187) 2025 оны 03 сарын 13

uls tor luivar 2 neg boljee uls tord garval luivarchinii tolgoilogch bolbno gesen oilgolt Mongol hyn bolgond shingejee

1  |  0
zochin(202.21.106.105) 2025 оны 03 сарын 13

argagui shuu dee ene muu olbiison novsh tednii gar khol boloochdiin togloomnii khuuheldei yum chin

1  |  0
санаа зовогч(103.10.22.104) 2025 оны 03 сарын 13

Энэ бидэнд ямар хамаатай юм бэ? РиоТинто гэж сүүлийн арав гаруй жил ярьж бичлээ. Монголын хэдэн луйварчдыг ашиглан манай баялгаар баяжиж байгаа тэдний хувьцаа өснө үү яана монгол хүнд мэдрэгдэхгүй байхад энэ мэдээ илүүц биш үү? Аль эсвэл Р.Амаржаргал эдний гар хөл болсон юм уу. Эсвэл эдний хувьцааны үнэ өссөнөөр Монгол оронд туслах болоо юу. Ямар ч байсан бид Африкийн араас 21 зуунд өөрийн эрхгүй оров бололтой. МАНАН-гаас салаагүй цагт бид баялгаа зүгээр өгөөд дээр нь өөрсдөө иөнгө төлөх нь гарцаагүй болжээ. Монголын ганц хужаа сбаярцогт, зоригт, сүх.батболд. гансүх нараас боллоо.

1  |  0
Top