Өнгөрөгч долоо хоногт Барилга хот байгуулалтын яамны ажилтнуудаас С.Эрдэнэ сайд 500 орчим ширхэг одон медаль хураан авсан байна. Салбартаа олон жил нэр хүндтэй, үнэнч шударга, бусдыгаа манлайлан ажилласан хүмүүст тодорхой журмын дагуу олгодог “Тэргүүний барилгачин” хүндэт тэмдэг, “Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан”, “Газрын харилцааны тэргүүний ажилтан”, “Хүндэт төмөр замчин” хүндэт тэмдэг, “Тэргүүний замчин” хүндэт тэмдэг, яамны “Хүндэт жуух” зэрэг медалийг С.Эрдэнэ сайдын даалгавраар хураан авчээ.
Тэрбээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээрээ дамжуулан олон зуун медалийг хураан авсан нь олон эргэлзээг дагуулж байна. Яагаад ийм олон тооны медаль хурааж авсныгаа С.Эрдэнэ сайд удахгүй тайлбарлах биз ээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )