Ирэх жилийн Мөнгөний бодлогыг баталлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 13

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай хэлэлцүүлгээр эхэлсэн. УИХ-ын гишүүдээс Мөнгөний бодлогын талаар асуулт хариулт болоод санал шүүмжлэл байгаагүй тул шууд баталлаа.

Чуулган одоо Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top