Шинэчлэлийн хорооны Бага хурал болно

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 13

МАН-ын Шинэчлэлийн хороо анхдугаар Бага хурлаа хийхээр болжээ. Өнөөдөр тус хорооны зарим гишүүд хэвлэлийн бага хурал хийж энэ талаар мэдээллээ. Тус Бага хурал энэ сарын 17-нд буюу ирэх даваа гарагт Тусгаар тогтнолын ордонд болох юм байна.

Хурлаар улс орны өнөөгийн нөхцөл байдал, улстөрийн намуудын төлөвшил зэргийг хэлэлцэх юм. Мөн Нийгмийн хөгжлийн шинэчлэлийн хөтөлбөр 2016-2014 талаар чиглэл бүрийн ажлын хэсэг байгуулах талаар тогтох гэнэ. Шинэчлэлийн хорооны Бага хурал нь 99 гишүүнтэй бөгөөд цахим ертөнцөд нээлттэй нэр дэвшүүлж, тодруулжээ.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top