Төсвийн төслийг чуулганд шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж дууслаа.  Гишүүдэд төслийг эцсийн хувилбараар танилцуулсан байна. Хоёр дахь хэлэлцүүлгээс гарсан шийдвэрт гишүүд ямар нэгэн санал бодол зөрчилдөөгүй тул 2015 оны Төсвийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top