Төсвийн зардлыг 100 гаруй тэрбумаар буурууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар өнөөдөр баталсан 2015 оны төсвийн талаар байр сууриа илэрхийллээ.  2015 оны төсвийн төсөлд улсын төсвийн орлогыг 7.1 их наяд төгрөгөөр, зардлыг 7.6 их наяд төгрөгөөр төсөөлсөн байсан юм. Харин УИХ-аас 2015 оны төсвийн хуулийг батлахдаа төсвийн зардлыг 100 гаруй тэрбум төгрөгөөр бууруулсан, алдагдлын хэмжээ 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 1.8 хувьтай тэнцүүлсэн байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Сангийн сайд байхгүй үед харьцангуй сайн төлөвлөж баталлаа. 500 тэрбумаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх болсон нь урд байгаагүй үзэгдэл" гэсэн юм. Харин МАН-ын бүлгийн зүгээс ирэх жилийн төсвийг хариуцлагагүй, нарийн тооцоо, судалгаагүй болсон гэж үзэж байна.

Т.Гэрэл


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top