Ерөнхий сайдын асуудлаар хуралдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хурлаар ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийг шинэ Засгийн газрын тэргүүнээр томилох эсэхийг хэлэлцэж байна. Энэ хурлыг үдээс хойш 14.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй хойшлоод байсан.

  Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон "Шударга ёс" эвслийн бүлгээс Ч.Сайханбилэгийг  Ерөнхий сайдад томилохыг дэмжсэн албан бичгийг ирүүлсэн юм.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top