Урт нэртэй хуулийн төслийг яаралтай батлахыг хүслээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооноос Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүдэд захидал хүргүүлжээ. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн дагаж мөрдөх журмыг өөрчлөх тухай хуулийг УИХ-ын энэ намрын чуулганаар баталж өгөхийг хүсчээ. Тодруулбал, урт нэртэй хуулийн төслийг яаралтай батлахыг хүслээ.

Тус холбооноос Уул уурхайн салбарын эсрэг турхирч буй шантаажчид бизнесийн аливаа үйл ажиллагаанд саад тотгор хийхгүй байхад Улсын Их Хурлаас онцгой анхаарлаа хандуулахыг шаардсан байна.

 Уг шаардлагад "Геологи хайгуулын болон уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанд саад хийж байгаа иргэний нийгэм, байгаль орчныг хамгаалах нэртэй зарим иргэд, төрийн бус байгууллага, “шантааж хийгчид”, нөхөн олговроор баяжихыг санаархагчдын үйл ажиллагаа хэрээс хэтэрч хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй баялаг бүтээгч, татварын орлогыг бүрдүүлж байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд ноцтойгоор хохирол учруулж байна.  Уг хуулийг баталснаар орхигдсон байгаль орчныг нөхөн сэргээж, байгаль орчныг сүйтгэж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, Засгийн газар нөхөн төлбөрийн өрнөөс чөлөөлөгдөж, улс орны эдийн засаг, нийгмийн олон асуудлыг огцом, эерэгээр шийдвэрлэх бодитой боломж  байгаа" гэжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top