Засгийн газар хуралдана

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 01

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бямба гарагт хуралддаг байсан Засгийн газрын ээлжит хуралдааныг даваа гарагт хуралдуулахаар шийдвэрлэсэн. Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 16:00 цагт зарласан байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тэдгээрээс нэг асуудал нь “нууц” бөгөөд Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэ оруулах аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top