Ардчилсан нам өнөөдөр ҮЗХ-ны хурлаа 18:00 цагт зарлалаа. Тус хурлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрыг хатран байгуулах саналыг УИХ дахь нам эвслийн бүлгүүдэд тавиад байсан. Энэ асуудлаар МАН өнгөрсөн бямба гарагт хуралдаж Засгийн газарт хамтрах шийдлийг гаргаад байгаа. Мөн ИЗНН, МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг Шийдлийн Засгийн газарт хамтрах хүсэлтэй байгаагаа УИХ дахь Ардчилсан намын бүлэгт илэрхийлээд байгаа юм. Энэ асуудлыг Ардчилсан нам өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар хуралдаж шийдвэр гаргахаар болсон байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )