УИХ дахь бие даагч гишүүд мэдээлэл хийж, МАН засагт хамтрахаар болсон тул бие даагч гишүүд сөрөг хүчин болж, Засгийн газрын зүйл ажиллагаанд хяналт тавина гэдгээ мэдэгдлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-МАН Засгийн газарт хамтрахаар боллоо. Бие даагч гишүүдийн ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газрыг яаралтай байгуулах хэрэгтэй. Энэ ажил хойшлогдсоноос болж олон салбар эзэнгүйдэж байна. Төсвөө тодотгох шаардлагатай, хоёр, гурван яам төсөвгүй байна. Дээр нь шинэ Засгийн газар бүтэц тэс өөр орж ирвэл ямар нөхцөл байдал үүсэхийг мэдэхгүй. МАНАН үүсэх нь тодорхой боллоо. Судалгаа хийлээ, ард түмнээсээ асуулаа гэсэн нэрийн дор хоёр дахь удаагаа МАНАН-тах гэж байна. Улс орноо, ард түмнээ бодно гэдэг заавал Засгийн газарт орсноор илэрхийлэгдэнэ гэсэн үг биш гэж бодож байна. Тиймээс бие даагчид заавал Засгийн газарт орж улс орноо бодох ёсгүй гэж үзэж байна. ИЗНН-ын хоёр хүн засагт багтаж байхад ард түмний төлөөлөл болж байгаа, ардаа хамгийн том армитай бид гурав орно гэвэл болох л байх. Гэхдээ тэгэх шаардлагагүй.
-Тэгэхээр бие даагчид засагт орохгүй гэсэн үг үү?
-Тиймээ, бид МАНАН-гийн засагт хяналт тавина. МАНАН дунд луйвар их явагддаг учраас бид гурав тэдний дуу хоолой, нүд чих нь байя гэдэг үүднээс Засгийн газрын хяналтын чиг үүргийг гүйцэтгэж, сөрөг хүчин байх ёстой гэж үзэж байна. Сөрөг хүчин гэдэг бол атаа жөтөөгөөр ажлаа хийж болохгүй. Алдсан үед нь засдаг, оносон үед нь дэмждэг бүтээлч байх ёстой. МАНАН-гийн цаана гурван асуудал байна гэж бид харж байгаа. Нэгдүгээрт МАН засагт орох сонирхол байж. Засгийн газарт орохгүй, Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэж байснаа л гүйгээд орчихлоо шүү дээ. Тиймээс бид өрийн таазыг нэмэхгүй, давхар дээлгүй сайд нарыг томилоорой гэснийг нь байнга сануулна. Хоёрдугаарт Оюутолгойг харийнханд тавиад туучих үйл ажиллагаа явагдаж байх шиг байна. Тавантолгойг хувьчилна гэж бодож байна. Тун удахгүй Оюутолгойн Монголын хувь хэрэггүй юм байна гээд ярина. Тэгээд монголын хувиа өгчихнө. Гадныханд монголын хувьгүй зарсан нь мэдээж ашигтай. Гуравдугаарт Үндсэн хуулийн өөрчлөлт хийх байх. Хуучнаасаа дордуулах вий гэж санаа зовж байна. Эдгээрээс харахад Засгийн газарт сөрөг хүчин байх ёстой байгаа учраас бид ийм шийдвэр гаргалаа.
Л.Од

Сэтгэгдэл ( 4 )
Davaasyren gishyynd az jargal sain saihniig hysen erooe
Даваасүрэн гишүүн өөрөө МАН-н л хүн байсан биз дээ шал чавганц яриатай юмаа
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮
ednuus INEG aldlaa gd shes n dabirch bga