Хамгийн хариуцлагатай гишүүдийн жагсаалтыг С.Ганбаатар, Х.Баттулга тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 01

Энэ парламентын хамгийн хариуцлагатай гишүүн С.Ганбаатар уу, Х.Баттулга уу? Эсвэл нам нь Засгийн газарт орохоор болсон Ц.Нямдорж уу? Д.Оюунхорол уу? Zindaa.mn сайтаас явуулж буй “Хариуцлагатай 76-г нэрлэе” санал асуулгад эдгээр гишүүдийн нэрс хамгийн олон санал авчээ.

 Улс орон, ард иргэддээ хэрэгцээтэй ямар хууль дүрэм санаачлан батлуулж, ямар тогтоол шийдвэр гаргахад хувь нэмэр оруулж байна вэ? Таны сонгосон төрийн түшээ хариуцлагатай байж чадаж байна уу гэдэгт уншигчид, сонгогчид, ард түмэн та бүхэн үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй билээ. Одоогийн байдлаар хамгийн хариуцлагатай улс төрчдийн жагсаалтыг С.Ганбаатар гишүүн 242 саналтайгаар тэргүүлж байгаа бол Х.Баттулга 230, Д.Оюунхорол 132 санал, Ц.Нямдорж 124 саналтай байна. Харин Ж.Энхбаяр 108 , Р.Амаржаргал 101, З.Энхболд 95, Г.Уянга 89, Ж.Батзандан 81, М.Батчимэг 69 санал авч, бусад гишүүдээ хошуучилж байна.


     Зиндаа.мн сайт УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сануулах зорилгоор “Хариуцлагатай 76” санал асуулгыг 2014.11.27-2014.12.12-ны хооронд явуулж байна. Санал асуулгаар хамгийн өндөр санал авсан хариуцлагатай 10 төрийн түшээг нэрлэж хэрэгжүүлж буй бодлого санаачилсан хууль тогтоомж тойрогтоо хэрхэн ажиллаж байгаа зэрэг хийж байгаа ажлуудыг нь олон нийтэд сурталчлан таниулах мөн УИХ-ын гишүүдийн сонгуулийн амлалтыг нь эргэн сануулж, тэдэнд тойргийнх нь иргэд ямар үнэлэлт дүгнэлт өгч байгааг сайтаараа дамжуулан хүргэх юм.

Сануулахад, та нэг IP хаягнаас хоёр цаг тутамд 10 санал өгөх эрхтэй юм шүү. Таны бодлоор УИХ-ын гишүүдээс хамгийн хариуцлагатай нь хэн бэ? Саналаа өгөөрэй.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.13.53) 2025 оны 03 сарын 13

bie daagchdiig demjieeee

1  |  0
Mednee(122.201.21.18) 2025 оны 03 сарын 13

Haha chuulgand suudgui hun yaj hariutslagatsi bhavde genco-n tar n tanigdaj ner hund n navs unaj bgag zogsooh gsen arga uu

1  |  0
Mongol irgen(202.179.22.64) 2025 оны 03 сарын 13

Ganbaatar gishuun shig hun olon baigaasai bilee.

1  |  0
Mongol irgen(202.179.22.64) 2025 оны 03 сарын 13

Ganbaatar gishuun shih hun olon bgasai bilee.

1  |  0
hmmmm(56.93.215.153) 2025 оны 03 сарын 13

uguh hun oldku bwal yahiiin?

1  |  0
Хорчин авгай(202.179.11.62) 2025 оны 03 сарын 13

Хорчин Хорол авгай 3-р байна гэж үү. Итгэмээргүй юм

1  |  0
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

1  |  0
boldoo(27.123.213.4) 2025 оны 03 сарын 13

oyunhorol daraag-n songuulid malchidaas sanal avah zorilgotoi uls ornihoo NDSang ulailgah d huvi nemer oruulah ajil hiij bna

1  |  0
Top