МАН-аас хэн хэн сайд болох вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 01

МАН засагт хамтрах шийдвэр гаргачихлаа. Тэд уг нь тийм ч дуртай байгаагүй юм. Гэхдээ тэднийг Ерөнхий сайдаасаа эхлээд эрх баригчид хормойдож гүйсээр байгаад хамтрах шийдвэр гаргуулчихлаа. Дургүй байсан сөрөг хүчин ийн “сахил хүртчихэв”. Ингэснээр нөгөө ноосоо тушаачихлаа гэдэг  шиг Засгийн ажил шуудрах талдаа орчихов бололтой.

Одоо томилгоо гэж толгойны өвчин бий. Сайдын суудал гэж санаашрал, нойр хугасласан “зовлонтой” асуудал олон хүнийг дэнслүүлж байгаа болохоор  энэ их эмзэг, хуваарилалт нь шог болчих гээд байдаг гэмтэй.  Энэ Засгийн газарт АН, МАН-аас гадна МАХН, МҮАН мөн  хамтарч байгаа. Тэгэхээр  албан тушаалын сандал ширээг  тугалыг нь турааж эхийг нь эцээхгүй хуваарилна гэдэг угаасаа амаргүй.  “Шударга ёс” эвсэл буюу МАХН, МҮАН-д сайдын хоёр суудал, ИЗНН-д нэг суудал хуваарилагдах нь бараг тодорхой байх.

Засагт хамтрах гол шалгуур нь аль ч талаас нь харсан  албан тушаалын хуваарилалт. Ч.Сайханбилэгийн урилгын хариу их үнэ хүрсэн байх магадлалтай. Зарим эх сурвалжийн мэдээгээр  МАН зөвхөн Засгийн газарт төдийгүй орон нутагт ч хамтрах санал тавьсан гэх  яриа чих дэлсэж байгаа.  МАН шадар сайдын суудлыг 5-6 яамтай авахаар тохиролцсон гэх мэдээлэл түлхүү дуулдаж байна.  УИХ дахь суудлын тоо, өмнөх жишгээ харсан ч ийм хэмжээний суудал МАН-ын хувьд  бол байх л зүйл. Харин хамтарсан Засгийн газарт МАН  ямар ямар яамыг авч хэн хэнийгээ сайдад зүтгүүлэх вэ гэдэг л өнөөдөр хамгийн чих дэлдийлгэм сэдэв болоод байна.  

Засагт хамтрах гол шалгуур нь аль ч талаас нь харсан албан тушаалын хуваарилалт

Ерөнхийлөгчийн санаачилсан давхар дээл тайлах асуудлыг МАН хамгийн түрүүнд дэмжиж, үүн дээр дөрөөлж улс төрийн чамгүй тоглолт хийсэн. Одоо тэдэнд ээлж ирж байна. Ам барьж дуулаагүй гэдгээ нотлох цаг боллоо. Тиймээс хамтарсан Засгийн газрын сайдын суудлууд энэ удаад тус намын УИХ-ын гишүүдийг тойрох магадлал буй.

2008 онд Ерөнхий сайд С. Баяр АН-ыг засагт урихдаа шадар сайдаас гадна Сангийн яам, ЗТБХБЯ,  БХЯ, БОНХЯ-ыг тэдэнд хуваарилж байсан. АН эдүгээ урьдын энэ жишгээр хариу барьж магадгүй ч МАН үүнээс өөр, бодлогын голлох яамыг түлхүү сонирхож байж мэднэ. Тухайлбал, Гадаад харилцаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны яамыг /ГХЭЗХА/ тэд овоо хараандаа онилсон байх магдлал түлхүү байна. Үүнийг нотлох гэсэн шиг УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Баяр ГХЭЗХА-ны сайдаар ажиллана гэж цахим ертөнцөд жиргэжээ.

МАН-ын мэдэлд ирэх шадар сайдын суудлын эзэн бараг тодорхой. УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхийг шадар сайд болно гэсэн таамаглал хэдийнээс яригдаад эхэлсэн. Энэ л янзаар шийдвэрлэгдэх байх.  

МАН-ын удирдах зөвлөлийн хүрээнд сайдын визээ даруулсан хэд хэдэн хүн бий гэсэн мэдээлэл бий. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар, ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангай, MCS-ийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир, Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жавхлан нарын нэр дуулдаж байгаа юм. Чухам хэн нь ямар яаман дээр хуваарилагдах нь тодорхойгүй.  Элчин сайд асан Л.Хангайн хувьд бол С.Баярын хүн. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар зүтгүүлж байсан удаатай. Харин MCS-ийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир С.Батболдыг Ерөнхий сайд байх үед  Хөдөөгийн бодлого эрхэлсэн зөвлөхөөр нь ажиллаж байсан,  УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөнө гэж яригдаж байсан нэгэн. Сайд асан Д.Цогтбаатар гадаад харилцааны сайн мэргэжилтэн, МАН-ын чадварлаг боловсон хүчний нэг гэсэн тодотголтой. Б.Жавхлангийн хувьд насаараа банкны салбарт хариуцлагатай алба хашиж байгаа, энэ салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг.

МАН-аас сайдад яригдаж байгаа өөр нэг хүн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг гэх сураг бий. Гэхдээ тэр давхар дээлтэй учир намынхаа бодлогод таарахгүй гэсэн үг. Гэхдээ түүнийг УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэсэн бор шувуу бас нисч байгаа. Ж.Энхбаярын аав Ш.Жадамбаа генерал нэгэн үе Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан билээ. Хэрэв Ж.Энхбаяр сайд болбол нэгэн цагт аавынхаа тэргүүлж байсан Батлан хамгаалах салбарыг нэгэнтээ тэргүүлж байсан туршлагатай. Энэ суудал дээр дахин очиж мэдэх юм.

Ж.Энхбаяр УИХ-ын гишүүнээсээ татгалзвал түүний оронд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг оруулж ирнэ гэсэн сураг бий.  Бодвол намын жагсаалтаараа ингэж таарч байгаа байх.

Харин АН-ын хувьд хэн хэн сайд болох вэ гэдэг дээр хоёр ч хувилбараар тогтжээ. Тодруулбал, дангаараа болон МАН-тай хамтарсан байдлаар. 

Ч.Сайханбилэгийн Засгийн газарт энэ намаас хамгийн түрүүнд сайдаар уригдах хүн бол С.Баярцогт. Түүнийг ЗГХЭГ-ын дарга бөгөөд Монгол Улсын сайд болно гэж харж байгаа хүн олон байх шиг байна. Гэхдээ мөнөөх оффшор бүсэд нээсэн нууц дансны асуудал гай болж мэдэх юм. Тус намаас сайдад яригдаж байгаа хүмүүсийн дийлэнхи нь эдүгээгийн УИХ-ын гишүүд бөгөөд давхар дээлээ энэ удаад тайлахгүй байх магадлал өндөр байна.  

П.Булган

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.121.83) 2025 оны 03 сарын 13

namdaa yalagdsan yedn ynench yldsen.namiihaa ajliig hiij neg ch gesen yalalt baiguulsan jurmiin nohdyyd b.gaa shyy de.ted chadvarlag bolovson hychin mon

1  |  0
h(112.72.13.205) 2025 оны 03 сарын 13

Bolomjin sonsogdoj bn

1  |  0
gs(103.229.120.42) 2025 оны 03 сарын 13

DEMJIH NEGCH HUN ALGA

1  |  0
ЗОЧИН(150.129.140.235) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ХАНГАЙГ СҮХБААТАРЫН БАТБОЛД АХ ХҮҮГЭЭ ЗАСАГТ ЗҮТГҮҮЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА.

1  |  0
боломж(103.229.123.107) 2025 оны 03 сарын 13

Боловсон хүчин энэ хүмүүсээр хязгаарлагдаж байгаа нь харамсалтай. Шинэ эрч хүчтэй болосрол өндөртэй эрүүл ухаан санаа бүхий ёс зүйтэй залуу лидер үгүйлжгдэж ыайна. Эд одоо больж татгалзах эр зоригтой бай л даа

1  |  0
saihan(202.70.46.200) 2025 оны 03 сарын 13

ene eldev-ochir gej sonin gar yostoi boliocheee ....

1  |  0
saihan(202.70.46.200) 2025 оны 03 сарын 13

ene eldev-ochir gej sonin gar yostoi boliocheee ....

1  |  0
Zochin(103.26.192.146) 2025 оны 03 сарын 13

Za medekhgyi ee. Er n” yagaad shine chadaltai khymyysee gargaj irekhgyi ene MA, AN bolon busad namiikhan darga said ikh khurliin gishyynii suudliig khuvichlaad avchikhsan yum shig chadakhgyi murtluu bain bain devsheed garaad bdgiin eruusuu oilgokhgyi l bna shyy. Ugaasaa umnu darga said khiideg l bsan uls oron khugjsun n” khaana bgaan. Yalanguya ter Khangai gej neg banzal arkhichin. Ter khyykhed n” bas birjiig ungaj khayasan. Ene KHyrelsykh gej neg shezotoi amitan. Za medekhgyi ee ene yanzaaraa MGL khezee ch khugjikhgyi ee.

1  |  0
Зочин(202.179.20.162) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүхийг намд оруулах ямар шаардлагатай юм вэ? Угаасаа тэр хүн ард түмний хүссэн хүн биш шүү дээ Харин урлагаа хийгээд явж байвал чадал чансаа өөрт нь яг таарсан байна Намын зөв хүн биш гэдгийг ард иргэд мэднэ Нэрээ татаарай

1  |  0
Сэнгүм(112.72.13.227) 2025 оны 03 сарын 13

АН-ын шорон царайтуудын хажууд харин гайгүй боловсролтой хүмүүс харагдаж байна.

1  |  0
Bulgan(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

Mongoliin turuus zailaad uguuch muusain huiten tsaraitai gulugnuudee

1  |  0
Top