Ерөнхий сайдын нэрээр хуурамч хаяг нээжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 01

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг facebook, twitter instagram-д албан ёсоор ямар нэгэн хаяг, аккаунт нээгээгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл түүний зураг, нэрийг ашигласан хаягууд бүгд хуурамч болно.

Засгийн газрын тэргүүн олон нийтийн сүлжээнд хаяг, аккаунт хөтлөн явуулдаггүй бөгөөд Ерөнхий сайдыг Хэвлэлийн төлөөлөгч болон ХМОНХА цахим ертөнцөд болж буй гол үйл явдлуудын талаарх мэдээллээр тогтмол хангадаг.

Түүнчлэн Ерөнхий сайдын явуулж буй үйл ажиллагаа, Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийн талаарх мэдээ мэдээллийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч болон Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нийтэд нээлттэй шуурхай, мэдээлж байх болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

1  |  0
Top