Zindaa.mn сайтаас явуулж буй “Хариуцлагатай 76-г нэрлэе” асуулгад огцорсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг чамлахааргүй дээгүүрт бичигдэж байна. Сонгуулиар иргэдийн чихэн дээр цэцэг ургуулчихаад, сонгогдсон хойноо нүдэн балай, чихэн дүлий юм шиг явдаг УИХ-н 76-д амлалт, хариуцлагыг нь сануулах гэсэн энэ санал асуулгад Н.Алтанхуяг 15 дугаар байрт оржээ. Өнгөрсөн хоёр жилд түүнийг огцруулахын тулд МАН-ынхан зургаан удаа санал гаргахдаа “хариуцлагагүй” гэж “нүдсээр” ирсэн. Мөн хүргэн, охиных нь асуудлаар ч түүнийг улс төрчийн хувьд хариуцлагагүй гэдэг. Гэвч санал асуулгаас харахад улс төрд түүний орон зай багахан ч гэсэн үлдсэн юм шиг. Хариуцлагаар нь жагсаавал Н.Алтанхуягийн ард 61 гишүүн байна шүү. Огцорсон Ерөнхий сайдыг хариуцлагатай байсан гэж үнэлэх хүн байдаг л юм байна.
Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 9 )
хэн хэнээс асуусан юм бэ?
Ingej sanal asuulga nertei hudlaa um gargaj yadag um bol SHine jiliin omnohon negd jagsah um baina l daa
Odoo neg heseg zogschihson bna. Tegeed genet nogoo hed ni orj irj osgoj ogno biz
Bi ene sanal asuulgiig bnga bogloj bgaa. Ehnii 3 odor yg shudargaar yvj bgaad genet Altanhuyg Z.enhbold j.enhbayr tuvdendorj 3 iin retingiig avtomataar mash olon sanalaar osgoson. Ternees bol shalan deer bsan.
sanal asuulga chine hudlaa bailgyu dee,,,,
za daa exc darga ex ornoo yi ch xiij orond oruulg xeden yereeree ortoi oron bolloo doo xamgiin muu caid xunii nytagt olon jil ajilcan yum gertee xarii gej bodoj baital ochood yu xiix ve dee
УИХ-ын гишүүдээс хамгийн хариуцлагатайгий нь Батзандан гишүүнийг гэж бодож байна.
Алтанхуяг юм хийсэн, эдийн засаг унагааж, гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоож, валютын нөөцгүй болгож, инфляци өсгөж монгол мөнгийг үнэгүйдүүлсэн, бас хамаатан садан, ойр дотныхонтойгоо нийлж төсвийн мөнгө идэж, монгол улсын хуулийг уландаа гишгэж, ард түмний амьдралыг хүндрүүлсэн, өндөг бол тансаг хэрэглээ........мэтээр...гэх ард түмнийг басан доромжилж байлаа, бондын мөнгийг үрэн таран хийсэн байна. НЭЭРЭЭ ИХ ЗҮЙЛ ХИЙЖЭЭ,
erunkhi said yum hisen bga a bs zarim zuilig zorigtoi ekhluusen tur udirdan gedeg bol tumen huni bodolig negen zereg unshikhdaa adil hechuu uildel shuu dee