МАН өнгөрсөн бямба гаригт болсон бага хурлаараа Ч.Сайханбилэгийн Засагт хамтрана гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодруулаа.
-МАН шинэ засгийн Засагт хамтрахаар боллоо. Сайдын суудал дээр тохироо хийсэн гэсэн мэдээлэл байна?
-МАН засагт хамтрах эсэх асуудлаар бага хурлаа хуралдуулсан. Хот хөдөөд судалгаа хийж бага хурал дээрээ танилцуулсан. Гишүүдийн олонхын саналаар засагт хамтрахаар боллоо. Хамтрахдаа эдийн засаг хямарсан энэ үед МАН намынхаа эрх ашгаас улс орныхоо эрх ашгийг илүүд үзэж, улс орноо хүнд байдлаас хэрхэн гаргах асуудлыг чухалчлан үзнэ. Тиймээс бид эхний ээлжинд хямралыг зогсоохын төлөө явна. Түүнчлэн МАН-ын бага хурал дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн илгээлтийг ирүүлсэн. Илгээлтэнд МАН улс орныхоо эрх ашгийн төлөө шийдвэр гаргана гэж найдаж байна гэдгээ илэрхийлсэн. Мөн ТББ, иргэний нийгмийн байгууллагуудаас МАН-ын бага хуралд уриалга ирүүлсэн. Уриалгад улс орон, ард олны амьдралаа бодооч, 2016 оны сонгуулийн ялалтаа хоёрдугаарт тавиач гэсэн утга бүхий байсан. Ингээд МАН-ын бага хурлын шийдвэр гарсан. Хэвлэлээр яваад байгаа шиг нэг ч сайдын суудлын асуудал яригдаагүй. Бид зарчмын асуудлуудаар ярилцсан.
-МАН засагт орохоор л эдийн засаг сайжирна гэж яагаад үзэж байгаа юм бэ?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс хөгжихгүй, ард иргэдийн амьдрал дээшлэхгүй гэдэг нь тодорхой болчихлоо. МАН, АН хамтарснаараа төр тогтвортой байна. Ингэснээр гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг бий болгоно. Мөн манай нам боловсон хүчин сайтай. Мэргэжлийн, чадварлаг боловсон хүчний томилгоог манай нам хийж ажиллана. Эдийн засагт гайхамшигтай, ид шидтэй зүйл болчихгүй. Гагцхүү унаад байгаа эдийн засгийг зогсоох, жил гаруйн хугацаанд эдийн засгийн эрчимтэй бодлого явуулах нь зүйтэй.
-Танай нам өнгөрсөн хоёр жил сөрөг хүчин байлаа. Одоо засагт хамтраад ирэхээр сөрөг хүчин яах вэ?
-МАН засагт орсноор бүх зүйлийг нь дэмжээд, таг дуугүй, амаа үдүүлээд яваад байна гэсэн үг биш. Бид зөв бодлогыг нь дэмжиж хамтран ажиллана, буруу бодлогыг нь эсэргүүцнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ярьж хэлж байсан зарчмаасаа нэг ч алхам ухрахгүй. МАН-ын бүлэг цомхон, чадварлаг, мэргэжлийн Засгийн газар байх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Засгийн газрын бүтэц ямар байх бол. Яамдын тоог нэмнэ гэсэн мэдээлэл байна?
-Өнгөрсөн долоо хоногт яамдын тоо, сайдуудын суудал, Засгийн газрын бүтцийн асуудлыг яриагүй. Өнөөдрөөс энэ асуудлууд тодорхой болно гэж бодож байна. МАН засагт орно гэж зүтгээгүй, биднийг хамтарч ажиллах урилга ирүүлсэн учраас хуулийн дагуу хэлэлцээд шийдвэрээ гаргасан. Манай нам үндсэн чиг үүргийн яамдуудын сайд нь УИХ-ын гишүүд байж болно гэсэн байр суурьтай байсан. Одоо ч хэвээрээ. Энэ нь 30 хувь гэсэн үг. Мэргэжлийн чиг үүргийн яамдууд буюу 70 хувь нь гаднаас мэргэжлийн хүмүүс томилогдох нь зүйтэй гэж үзэж байгаа. Салбараа мэддэг чадвартай сайдыг томилсноор ажилдаа шууд орох боломжтой болно. Салбараа мэдэхгүй хүн сайд болоод ажилтайгаа танилцах гэсээр байтал бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болно.
Л.Чимэг

Сэтгэгдэл ( 11 )
dulzen
munhbat geech ene zulbasga munch ner aldar suudliin tuluu nvdee uhahaas butsahgvi . ulugchin yum daa . hahahahaha 70 jil 20 jil tonuulchid yu hiij yu deeremdej yu husch yu zarj vrj . yaj zugtaj yaj bayjiv . chaaa basaaa . yrij bgaaaa . zviliig ni eeee . 3 nastan ch ingej helehgvi shvvvv . hamuursan dagz gej ene deee
МАН-ыг засагт орох сургаар хужаа нар манайхаас авч байсан түүхий эдээ дахиад тасралтгүй зөөгөөд эхлэх юм байхдаа. Бас Оюутолгой нь ажлаа эхлээд нөгөө хямрал нь алга болох юм болов уу. Харж л байя. Энэ үнэн бол эдийн засаг сэргэнэ шүү.
цагаандаа гарсан луйварчид ... засагь орохоор сайжруулчихна гэнээ. 24 жил засагт байхдаа манан-- монголыг сөхрүүлсэн биз дээ. 14- тэрбумыг чи дээрэмдсэн. [-X
Энхрий хайрт МАН оронгуут амьдрал орвонгоороо өөрчлөгдлөө юууууу. П минь
Shn shaah yumaa sayhan l yasanch zasagt orohgui urhuu tatna yanch bilee hutsaad bsn odoo bolhoor ard tumni tuluu ain naad hogiin zangaaraa hol yawahgui shu
Oooroor amidarmaar yum ichihgui yum aa ene hed neeree