Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Татварын ерөнхий газрын дарга Б. Ариунсан нарт үүрэг даалгавар өглөө.
Засгийн газар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж байж эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарна. Өнгөрсөн долоо хоногт хувийн хэвшлийнхэнтэй уулзахад бизнес хийх бололцоогоор хангаж, төрийн байгууллагуудын зүгээс ирдэг дарамт шахалтыг багасгах хүсэлт тавьсныг Ерөнхий сайд онцоллоо.
Эдийн засгийн хүндрэлээс шалгалт их хийж, торгууль их ногдуулснаар гарахгүй гэдгийг хэлээд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хяналтын шинэ хууль батлагдан гартал хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд руу чиглэсэн хяналт шалгалтаа өнөөдрөөс эхлэн бүрэн зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болголоо.
Хяналтын шинэ хууль батлагдан гарснаар эрсдэл дээр суурьласан хяналтын тогтолцоонд шилжих тул мэргэжлийн хяналтын шат шатны байгууллагуудад ажиллаж байгаа байцаагчдаа дахин сургаж мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх, зөвлөгөө өгөх, соён гэгээрүүлэх ажлуудыг дотооддоо хийж гүйцэтгэхийг мөн үүрэг болголоо.
Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан татварын орлогын төлөвлөгөө тодорхой хэмжээгээр буурна. Үүнийг багасгахын тулд хувийн хэвшлийнхэнд татварын байгууллагын зүгээс янз бүрийн дарамт шахалт очих ёсгүй гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Мөн цахим татвар бүрдүүлэлтийн системд бүрэн шилжиж бүх тайланг цахим хэлбэрээр авч байхыг Татварын ерөнхий Газрын дарга Б. Ариунсанд үүрэг болголоо.
Цахим хэлбэрээр авсан тайланг цаасаар дахин авч байгаа нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байгаа тул энэ байдлыг бүрэн зогсоож, татварын байцаагчдыг их хэмжээний мөнгөөр урамшуулдаг тогтолцоог өөрчлөн шинэчлэх санал боловсруулан Засгийн газарт танилцуулахыг мөн үүрэг болголоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )
эхний жилдээ л ан- хог шаарууд иргэд аан- дарамталж шалгаад мөнгө нэхээд сүйд хийсэн. хорооны цагдаа хорооны дарга нар сүүлийн 24 жилд байгаагүй танхай балмад этгээдүүд бий болсон. шууд мөнгө нэхнэ. амралтын өдрөөр зөвшөөрөлтэй газрыг шалгана. хэдэн саяаар торгоно гээд... дарамтлаад 2 жил хүнд байлаа. жнь \m/ бгд -- 20 рхороо
Yagaad Aj ahuin negjvvdiig daramtaldag sistem baidag yum bol....... Davartsan novshnuud yumdoo. Belen mongo avaad l idej uuj suudag tsagaan zahtanuud.
Tatvariin hyanalt shalgaltiig todorhoi hemjeend barij baih ni aj ahuinm negjuudiig tatvariin huuliar dalailgaj ih hemjeenii torguuli tavij uursdiiguu tatvar tulugchdiin munguur uramshuuldag busarmag yavdliig zogsoohod tusalna.ene zuv shidver bna. Harin Mergejliin hyanaltiin ajild het tuilshirsan baidlaar handaj bolohgui.Yalanguya hunsnii asuudald hyanalt zailsgui shaardlagatai shuu dee