УИХ-ын гишүүн Г.Уянгын шинэ Засгийн газрын талаарх байр суурийг нь сонслоо.
-Шинэ Засгийн газар МАНАН болох нь тодорхой боллоо. Өнөөдөр Засгийн газрын бүтэц, яамдын тоо тодорхой болно. Та шинэ Засгийн газрын талаар ямар байр суурьтай байна вэ?
-Би Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад одоо хэрэгжиж байгаа дөрөвдүгээр үндсэн хуулийн хүрээнд байгуулагдаж болох хамгийн сүүлчийн Засгийн газар гэж хэлж байсан. Энэ Засгийн газар огцорсноор Үндсэн хуулийн хүрээнд байгуулагдаж болох Засгийн газруудын боломж дууссан. Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламентад суудалтай бүх улс төрийн хүчин, бүлэгтэй хамтарч Засгийн газар байгуулж байна. Энэ өмнө нь байсан хувилбар. МАХН олонх болж байсан ч С.Баяр үндсэн хууль зөрчиж, хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Тэр үеийн УИХ-д 62-ын бүлэг байгуулагдаж байсан. Энэ түүх дахин давтагдах гэж байна. Улс төрд бугшсан, хуримтлагдсан асуудлуудыг шийдэж чадах хувилбар, Засгийн газар биш гэж би үзэж байна. Би 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүний тангаргаа өргөхийн өмнө шинэ их хуралд хандаж уриалга гаргаж байсан. Тэр уриалгаа би дахин өгмөөр байна.
-Шинэ Засгийн газар байгуулагдаад улс орныг хямралтай байдлаас гаргаж чадахгүй гэж үзэж байгаа гэсэн үг үү?
- Монголын нийгэмд 25 жил хуримтлагдсан асуудлуудыг шийдэхийн тулд парламентад суудал авсан бүх хүчнүүд, тал талаасаа нийлэн түр Засгийн газар байгуулах хэрэгтэй. Одоо ямар нэгэн Шинэчлэл, Шийдэлийн гэх мэт гоё нэртэй биш түр Засгийн газар байгуулаад, улс төрийн өдөр тутмын амьдралыг шийдэж байх хооронд Үндсэн хуулийн асуудлаа хэлэлцье. Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийхгүйгээр бид Монголын улс төрийг, нийгмийг цааш авч явах боломжгүй. Монголын улс төрийг намчирхалаас, намын хуваагдлаас аврах хэрэгтэй байна. Яг үнэндээ намууд өнөөдөр албан тушаал, эрх мэдэл наймаалцдаг наймааны хэрэгслүүд болсон байна. Одоо ч гэсэн асуудлыг шийдье гэх хэлэлцээрүүд явагдаагүй. Намуудын хооронд аль нь хэдэн яамыг авах вэ, гэдэг хэлэлцээр явагдаж байгаа. Энэ зүйлээс төрөө салгах хэрэгтэй. Ингэхийн тулд Үндсэн хууль, Намуудын тухай хуулийг өөрчилнө гэсэн үг. Мөн намуудыг гишүүнчлэлгүй болгоно гэсэн үг. Монголын төрд ямар улс төрийн намууд гарна, тэд бүгд хамтарч хариуцлага хүлээдэг болгох хэрэгтэй. Шинэ Үндсэн хуулиа батлаад дараагийн шинэ парламентийг шинэ үндсэн хуулиар байгуулаад, төр эмх цэгцэндээ орж, цааш явах ёстой.
-Энэ бололцоо шинэ Засгийн газарт бий юу?
-Мэдээж бий. Хэдийгээр парламетын бүх улс төрийн хүчнүүдийг оролцуулсан Засгийн газар байгуулагдаж байгаа ч гэсэн дардан сайхан явах засаг гэсэн үг биш. Жишээлбэл, өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэж ярьж байна. Тэгэхдээ МАН ярьж байсан зүйлээсээ ухарч байгаа залхай заалтуудыг хийж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өрд өрийн баталгааг тооцохоо болъё гэсэн заль хэрэглэж байна. Энэ нь МАН өрийн таазыг нэмэгдүүлэхийг зөвшөөрч байна гэсэн үг. Хувийн компаниудад гаргаж өгсөн Засгийн газрын баталгааг өрөөс хасч тооцоод хувийн компаниуддаа баталгаа гаргаж өгөөд үүгээр дамжуулж өр зээлээ нэмэгдүүлнэ гэсэн санаа байгаа. Ингээд явж явж нөгөөх л мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн МАНАН-гийн засаглал дахиад тогтож байна. Харамсалтай байна. Үндсэн хуулийг өөрчлөх чухал асуудлуудыг онцгойлон ярихгүй байна. Би энэ засгийг түр Засгийн газар байгаачээ гэсэн саналыг тавьж байна.
Нөгөө талаараа энэ засаг Монгол Улсынх бус Оюутолгой, Рио Тионтогийн Засгийн газар байгуулагдлаа гэж би харж байна. Оюутолгойн гэрээг нөгөө талын эрх ашигт нийцүүлж цааш үргэлжүүлнэ гэдэг хандлага нь монголчуудын эрх ашгийг хамгаалах Засгийн газар биш гэдгийг харуулж байна. Хэдийгээр “Шударга ёс эвсэл” шинэ Засгийн газарт хамтарч ажиллах шийдэр гаргаж байгаа боловч би сөрөг хүчний байр суурьтай байгаа. Ялангуяа Оюутолгойн асуудал дээр.
Л.Од

Сэтгэгдэл ( 16 )
Olon jil huvichlalaas ashig olj ganzagaar hodooniihnoo shulj spirteer hor nairuulsan garuudad tohiroh huuli batluulaad yvj bgaagaa AN bolon MANii bodlogo gj enduurhee bolimoor yum.Odoo ene toriin tolgoi heden baytsuuliig nam ntr gj oilgohoo bolitsgoo. MONGOL ulsad 3 say hund 30 nam heregtei yumuu? Nutgiin tanilaa gishuuneer devshuulj chadahgui bj mongolchuud ardchilaltai oron yum uuu sertsgeee mongol SER SER
ҮНЭН Ш ДЭЭ, МОНГОЛЧУУД ХУЖАА НАРЫН УДАМД ДАРЛАГДАЖ ИДҮҮЛЖ ХООСОРСООР ЯДУУРСААР СҮҮЛДЭЭ ОЮУН УХААН НЬ Ч УСТАЖ МАЛ БОЛЖ ГҮЙЦЭЖ, ӨӨРСДИЙНХ НЬ ТӨЛӨӨ ДУУГАРЧ БАЙГАА ГАНЦ ХОЁРЫГ МЭРЖ ХЭМЛЭЭД ДУУСАХ ЮМАА, ХЭНИЙГ ХЭНИЙ ТӨЛӨӨ ӨМӨӨРӨӨД ХЭН РҮҮ ЮУ ГЭЖ ДАЙРЧ БАЙГААГАА НЭГ БОДООЧ ХЯТАДУУДЫН ТУУСАН МАЛ БОЛЖ ХУВИРСНАА УХААРААЧ.
Show chin
Uyanga Ganbaatar 2 mongoliin buh aj ahuin negjuudiig zogsooj mongoloo hugjuuleh yum gesen yaagaad geheer aj ahiu erhelj bgaa humuus shunaltai captalistuud Ene 2 odoo komunist yumuu bi bur oilgohgui bna nuguu talaas yuch hiij uzeegui bayalag bii bolgoj uzeegui humuus bolhoor huushuurnii guanziig hurtel terbum terbumiin ashigtai gej boddog yum shig bgaan zailuul uursduu neg tugrug buteej uzeegui buteegchdiig reketlej yavsan bolhoor businesst zarlaga uuriin urtug ene ter gej eruusuuu medkuu borluulatiig tsever ashig gej boddog nuhduud samrah yumaa chinii umnuus chinii kompaniig haana l geh yum
Ene neg mal bnaa boslogo uimeen samuunaas uuriiguu ashig olno geed bodson teneg erguu avgaig UIX s huuj gudamjind ni gargamaar yum bas Ganbaatar gedeg eh oronch nertei mongol ulsiin jinhene daisan bna mongold yamar ajil yamar uildver yamar baiguullaga jaahan ajil ni yavah geheer ZOGSOONO geh yum Ene gudamjnaad irsen heden mal gants tseverlegchid sariin tsalin tavij uzeegui ajil business medkuu sdanuud bugdiig zogsoono haana boono l geh yum tegeed uls orniig orlogoguigeer yavuulah geed bgaam Medeej Uyanga Ganbaatar metiin shantaj hiigchid orlogo oloh baih ard tumen yaah yum be hudlaa eh oronch
15-35 насныханд злориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗҮ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Ene balaig ter ganbaatartai ni neg gert oruulval yasiin tegeed ezengui tald shoroo ideed amidrana biz.tiim bizde taminee ene nasan deeree zarah yum bval zarj amidrana shu hu.
нотолгоо баримт
bolowsrol ,medl;eg muutai, setgeliin khuurluur yawdag khun deesh garaad irkheeree ikh chalchidag yum , yum meddeg dur esgeed , chi l dutaw gewji
yu ch gehev dee
Uynga ganbaatar2 oyutolgoigoos uur ym mededgui malnuud bn ingej ih yriad bhaar chini suuldee zalhaj bn uynga chi niigemruu handsan ym hiigeechee
Mongol uls hugjihgui dee dandaa luivarchid tur barij bna erenhiilugchuusuu ehleed bugd deeremchid
Uridiin luivarchid butcaad l garaad irj baigaa um baina
доор бичсэн хүн ёстой тэнэг юм хэлэх үг алга
Tiim yum bol yah gej Altanhuayagiin esreg knop darav aa?