Д.Эрдэнэбэт: Олон улсын байгууллагаар макро эдийн засгийн үнэлгээ хийлгэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 02

УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

- АН-ын ҮЗХ өчигдөр болсон. Засгийн газрын бүтэц тодорхой болсон уу?

- Өчигдөр болсон ҮЗХ-ны хурлаар Засгийн газрын бүтцийг хэлэлцээгүй. Улстөрийн шинэ хандлага улс оронд бий болж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс орны эдийн засгийн байдал өөрчлөгдсөнөөс, эв нэгдлээ хангаж ажиллах зайлшгүй шаардлага тулгараад байна.  Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдалд дүгнэлт хийгээд ард түмний амьдралыг дээшлүүлэх, улс орны тогтвортой байдлыг хангахад улстөрийн намууд хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн зөв шийдвэр гаргасан. Тиймээс ч намуудад засагт хамтран ажиллах санал хүргүүлэн, Засгийн газраа байгуулахаар боллоо. 2012 онд байгуулагдсан УИХ нийт цагийнхаа 61 хувийг зөвхөн албан тушаал, Засгийн газрын гишүүд, тэднийг огцруулах асуудлаар хуралдсан байна.

- Намуудын зөвшилцөл ямар шатандаа явж байна вэ. Сайдын суудлаа тохиролцсон гэсэн мэдээлэл байна?

- АН-ын ажлын хэсэг Иргэний Зориг Ногоон нам, Шударга ёс эвслийн ажлын хэсгүүдтэй уулзсан. 2012 онд эдгээр намуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа аж. Иргэний Зориг Ногоон нам, Шударга ёс эвсэлийн зүгээс АН-тай хамтарч ажиллана гэдгээ албан ёсоор баталгаажуулсан. АН эдгээр намуудтай хоёр жилийн хугацаанд хамтарч нэг танхимд ажиллаж байсан учир олон асуудалд санал нэг байдаг. УИХ-д суудалтай намуудтай хамтарснаас Засгийн газар үлдэж буй 1,6 жилийн хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг хамтарч батлахаар боллоо. Улстөрийн намуудад сонгуульд оролцсон тус тусынх нь мөрийн хөтөлбөр байгаа. Энэхүү мөрийн хөтөлбөрөө нэгтгэн хямралаас гарах бодлого, хөтөлбөрийг батална. Ажлын хэсгүүдтэй зарчмын асуудлаар ярилцсан болохоос ямар ч сандал суудлын тохироо хийгээгүй. Өнөөдөр Засгийн газрын бүтэц тодорхой болно. Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтцийг УИХ-д ирэх баасан гаригт өргөн барина.

Ерөнхий сайд арванхоёрдугаар сард багтан Олон улсын банк санхүүгийн байгуулагуудтай хамтран Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдалд үнэлгээ хийлгэхээр болсон. Энэ үнэлгээний үндсэн дээр намууд зөвшилцөн 1,6 жилийн богино хуцааны хөтөлбөр батлах юм. Олон намууд хамтарч баталсан, ямар нэгэн улстөржилт, талцал маргаангүй хөтөлбөр нь эдийн засгийг дунд болон урт хугацаанд хөгжүүлэх гол суурь болно гэсэн байр суурьтай байгаа.

Л.Од

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(180.149.93.14) 2025 оны 03 сарын 13

Монгол улсын аудиты газар хийж чадна ш дээ. Ингэж дэмий зүйлд мөнгө үрэх хэрэг юу байна. 2015 оныхоо төсвийг баталчихсан байж дахиж юунд ийн мөнгө арах тухай ярина вэ. Монгол улсыг монголчууд л хөгжүүлнэ ш дээ.

1  |  0
Бгаа(122.201.21.104) 2025 оны 03 сарын 13

Херенге оруулалтын банкнуудын Унэлгээ унэтэй унэгуй интернет р дуурэн байж л бгаа шд.

1  |  0
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэбат сонгуулийн дараа хачин томордог том толгой болчихсон байсан Сая МАН-г яаж хамтрахыг та нар гуйж чадваа Ичмээр юм Бузар булайгаа чихэх л гэж хамтарсан Одоо өр нэммээргүй байна Ард түмэн л зовно Та нар баяжаад гадаадад л зугтаж гарна тийм үү

1  |  0
сурэн (150.129.143.193) 2025 оны 03 сарын 13

Манайд мундаг сайн сайн олон эдийн засагчид бн тэднээр яагаад хийлгэж болохгуй гэж. 1-рт Монгол хумуусээ унэлж сурмаар бн 2-рт Ард тумний мунгййг яаж урэн таран хийх вэ гэхээс бж сууж ядах юмаа 3-рт бас л дор хаяж 700, 800 мянган $ урсах нь 4-рт Хар тамхиний донтон гэдэг шиг MUNGU urehiin ДОНТОНГУУД Арга ч угуй юм байхоо uursdiinh нь кармаанаас гарах биш Аягуй бол 700, 800-г зарлагдсан нэрээр талыг нь UURSDUU авдаг бгаа

1  |  0
bayar(103.229.120.180) 2025 оны 03 сарын 13

hurdan hiilgeed shiidlee hurdan gargaachee shiree sandliinhaa naimaag hiiseer bgaad on garlaa 2015oniig yahab bas 2014 on shig samarii gej bodoj bna huurnuudee

1  |  0
Top