Шинэ Засгийн газарт хэн ажиллах талаар том жижиггүй чих тавьж байна. Хэн ямар албан тушаалд ажиллах вэ гэдгээр монголчууд угаасаа их улстөрждөг. МАНАН-гийн засагт сайдын алба хаших хүмүүсийн нэрс хэд хэдэн хувилбараар яригдаж байна. Харин энэ бүхний дундаас иргэд нэгэн хүний нэрийг эрж хайж байж мэдэх юм. Тэр бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Түүнийг Монголын улс төрийн том бренд хэмээн тодотгох нь бий.
Н.Алтанхуягийн Засгийн үед “эсэргүү” гишүүдийн нэг нь байж, намынхаа дарга, Засгийн тэргүүндээ хаягласан хатуухан үгийг тэр хэлчихдэг байсан болохоор ийн тодотгож байгаа хэрэг. Хэдий тийм ч түүнийг УИХ дахь олонхийн бүлэг 100 хувийн саналаар дэмжиж дараачийн Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлсэн юм. Харамсалтай нь ҮЗХ-ын хурлаар гэнэт Ч.Сайханбилэгийн нэрийг дэвшүүлж 12 хүний саналын зөрүүгээр унагачихсан. АН-ын олонхийн хувьд эдийн засгийн уналтыг зогсоож чадах хүнээр Р.Амаржаргалыг нэрлэж байсан нь санаандгүй хэрэг биш.
Тэрбээр эдийн засагч мэргэжилтэйгээс гадна Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэгэн. Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар ажиллах богинохон хугацаандаа тухайн үеийн банк, санхүүгийн шинэтгэл, тэтгэврийн тогтолцоо, амьжиргааны доод түвшинг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийж чадсан гэлцдэг.
Тийм болохоор хувь хүнийх нь зангараг туршлагад тулгуурлаж Ерөнхий сайдад дахин нэрийг нь дэвшүүлээд байсан биз ээ.
Нөгөөтэйгүүр Р.Амаржаргалыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баараггүй дэмжинэ гэсэн хүлээлт багагүй байсан. Ингэх шалтгаан нь түүний эцэг Д.Ринченням Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, нэг нутаг усных гэж харж байсан байх. Нөгөөтэйгүүр тэр 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсныг ч бас тооцсон биз.
Ч.Сайханбилэгийг дэмжсэн ҮЗХ-ны шийдвэрт тэр хүндэтгэлтэй хандаж, нэр дэвшигчийг өөрийн зүгээс дэмжсэн бөгөөд хэрэв шинээр байгуулагдах Засгийн газарт ажиллах санал ирвэл хүлээж авах уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Алтанхуягийн Засгийн газарт орж ажиллахгүй” хэмээн эрсхэн хариулсан юм даг. Засгийн гадна үлдэх шалтгааны нэг нь энэ байх.
П.Булган

Сэтгэгдэл ( 4 )
Õ¿ðýëñ¿õ ¿íýõýýð áàéõ ¸ñòîé õ¿í, äóðã¿é õ¿í áàéñàí ÷ áàéõ ¸ñòîé. Õ¿ðýëñ¿õèéã Ìîíãîëûí àðä ò¿ìýí õ¿ëýýæ, áàñ ò¿¿íä èòãýäýã. Áè Õ¿ðýëñ¿õèéã òàíèõã¿é ë äýý, òýãýõäýý øóäàðãà ãýäýãèéã îëîí óäàà ñîíññîí. ªìíº ñàéä áàéõäàà õºðºí㺠ìºíãºòýé áàñ îðîîöîëäîîã¿é ãýäãýýð äýìæèæ áàéíà
амаржаргалыг дэмжих хэрэгтэй сайханбилэгт ман-аас илүү түшиг болно до эдийн засаг талдаа монголдоо дээгүүрт орох байх сайханбилэг зөв л ажиллах тооцох хэрэгтэй
Tcever toriin tcoohon hynii toloologch mon shyy Az jargal hysie
Amarjargal bol chadaltai zaluu shuu.