Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинэ Засаг бүрдүүлэх хариуцлагатай ажлыг хүлээн авсан. Тэрээр УИХ-д суудалтай намуудад хамтрах санал тавьж олон хоног зөвшилцсөний эцэст бүгд Засагт хамтрах шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар аль нам засагт хэдэн суудал авах нь тодорхойгүй байгаа бөгөөд ажиглагчид болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд өөр өөрсдийн таамгийг дэвшүүлээд буй. Ерөнхий сайд энэ долоо хоногт танхимаа бүрдүүлэх үүрэг даалгавартай ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр шинэ Засгийн газрын бүтцийг УИХ-ын даргад өргөн барих магадлал өндөр байгаа. Ингэснээр хэн хэн шинэ Засагт сайдын суудалд суух нь тодорхой болж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой юм.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )