Ц.Цолмон Шадар сайдад санаархсан ч бүтэлгүйтэв

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 03

Засгийн газрын "бялуу"-наас хуваалцахын тулд парламентад суудалтай намын дарга нарын үүд олны хөлд дарагдаж байна. МАХН-д АН-ын зүгээс хоёр яамны сайдын суудал өгөх мэдээлэл тараад байгаа. Тухайлбал Шадар сайдын орон тоонд МАХН-аас Г.Шийлэгдамба, О.Чулуунбат нар өрсөлдөхөөр болж байгаа аж. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Цолмон ч бас Шадар сайд болохыг санаархжээ. Саяхан МАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгосоос ирэхдээ түүнийг намын дэд даргаар томилсон тул намынхан нь ч бас дэмжинэ гэж бодсон бололтой. Гэвч нэгд, Ц.Цолмонг олон нам дамжсан гэх муу нэр нь салахгүй байгаа. Хоёрт, “давхар дээлтэй” болох тул түүнийг дэмжих хүн олдоогүй, бүтэлгүйтсэн аж.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.23.51.2) 2025 оны 03 сарын 13

Оймсны түрийнд хавчуулагдаж орж ирчихээд юун их дээщээ санаатай юм бэ,Цолмон гуай.

1  |  0
ddddddddddddddddd(103.229.121.125) 2025 оны 03 сарын 13

tegej taaraash dee zailuul hooson honovoo

1  |  0
Zochin(202.131.249.202) 2025 оны 03 сарын 13

Shiilehdamba ni hamaagui deer tuluv daruu eldev hel amand urtduggui ih ayataihan zaluu

1  |  0
Top