Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ өргөн барих хугацаа энэ долоо хоногт дуусгавар болно. Гэтэл намууд яамдын тоо, сайдын суудал дээрээ тохиролцож чадахгүй байгаа аж. Хамтарсан Засгийн газар бүрдүүлж байгаа энэ нөхцөлд нэгнийгээ сэтгэл дундуур үлдээхгүй, цадахаар "бялуу" хүртээхийн тулд яамдын тоог нэмэхээр яригдаж байгаа бололтой. Энэ талаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүтэц дээрээ тохирч чадахгүй байгаа
- Ямар нэгэн үр дүнд хүрээгүй байхад зөвшилцлийн ажлын хэсгийн явцын талаар олон нийтэд мэдээлэл өгөхгүй байх зарчмыг барьж байгаа. Гэсэн хэдий ч бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой маргаантай асуудал үүссэн талаарх мэдээлэл цацагдлаа. Эрх баригчдын зүгээс 16 яам 19 сайд, МАН 13 яам, 16 сайдтай байх ёстой гэсэн байр суурьтай байгаа учраас санал нэгдэхгүй байгаа. Өнөөдөр 16.00 цагаас МАН-ын ажлын хэсэг хуралдана. Өчигдөр бүлгээс яамдын тоог энэ хэвээр нь байлгана гэсэн шийдвэр гаргасан.
Яамдын тоог цөөн байлгах нь төсвийн урсгал зардалтай шууд холбоотой. Хямарлыг хамтдаа даван туулна гэж байгаа бол төсвийн урсгал зардал, тансаглалыг танах хэрэгтэй. Хоёр шадар сайдтай байна гэсэн асуудал яригдаж байгаа. Гэхдээ ямар нэг бүлэг, фракцад зориулж албан тушаал гаргаж болохгүй шүү дээ. МАН үүн дээр эсрэг байр суурьтай байна. УИХ-д суудал эзлэж байгаагаараа сайдаа томилно гэвэл АН найм, МАН зургаа, "Шударга ёс" эвсэл хоёр сайдын суудал авах боломжтой байгаа юм. ИЗНН сайдын суудал авах боломжгүй, УИХ-д бүлэг ч үгүй нам.
Яамдын тоон хувиарлалт явагдаагүй. Өчигдөр ажлын хэсгүүдийн уулзалтыг Ё.Отгонбаяр гишүүн бид хоёрдундаас нь орхин гарч явсан. Бид төсвийн урсгал зардлаа хасах ёстой гэсэн байр суурин дээр үндэслэн яамдын тоог нэмэхгүй байх ёстой гэж үзэж байгаа. 1.6 жилийн дараа сонгууль болно.
С.Оюун: Манайх нам БОНХ яамаа авч явах хүсэлт тавьсан
- Хамтран ажиллана гэж яригдаж байгаа боловч нарийн гэрээ хэлэлцээр өчигдрөөс хийгдэж байна. ИЗНН-ын улс төрийн зөвлөл өчигдөр хуралдсан. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хэлсэн үгэнд гол гол бодлогын асуудал дурдагдсан. Мөн парламентын засаглалыг сайжруулах, өр, Оюутолгой, Тавантолгойтой холбоотой асуудлууд бий. Бодлогын асуудлуудын дийлэнх дээр нь зарчмын хувьд хамтран ажиллах боломжтой гэдэг саналыг манай намын улс төрийн зөвлөл дээр ярьж дэмжсэн.
Өчигдөр орой албан ёсоор ажлын хэсэг байгуулсан. Өнөө өглөө АН-ын ажлын хэсэгтэй уулзсан. 2012 сонгуулийн дараа АН, Шударга ёс эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулахдаа гэрээ байгуулсан. Энэ гэрээндээ манай нам тууштай байсан. БОНХ-ын салбарыг хариуцан авч явсан. Ингэхдээ чадлаараа нэр төртэй авч явсан гэж бодож байна. Цаашдаа энэ салбараа авч явъя гэсэн саналаа тавьсан. Одоохондоо бүх зүйл тодорхойгүй байна. Би цаашда сайдаар ажиллах эсэх нь ганц миний асуудал биш. БОНХ-ын салбараа манайд өгвөл бид нам дээр хуралдаж шийднэ.
Засгийн газраа АН байгуулах эрхтэй учраас хэдэн яам, сайдтай байхаа шийднэ. Бид өөрсдийн эхэлсэн ажлаа хугацааг нь дуустал авч явах хүсэлтээ тавьсан. АН одоогоор хариу өгөөгүй байна.
Г.Баярсайхан: С.Эрдэнийг сайдын суудалд үлдээх саналтай байна
- Миний хувьд МАН-ын байр суурийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл төр засаг цомхон ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар 16 яамны тоо яригдаж байна. Энэ бол хамгийн боломжит хувилбар. Эв нэгдлийн Засгийн газарт олон намын оролцоо байгаа. Улс төрийн намууд "бялуу"-наас хэн нь томыг хүртэх вэ, хэн нь олон хүнээ ажилтай болгох вэ гэдэг талаас нь биш хийх ажлаа тэргүүн эгнээнд тавьж ажиллах хэрэгтэй байна. Монгол төрийг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт тохируулна гэсэн асуудал байж болохгүй. Хамгийн эхний ээлжинд цомхон бүтцээ улс төрийн намууд ярилцаж тохирох хэрэгтэй. Манай нам олонхи учраас, эдийн засгийн хямралтай энэ үеийн ачааг үүрэх ёстой учраас чухал ач холбогдолтой яамдуудыг нь авах нь зүйтэй. Жишээ нь Сангийн яам байх ёстой гэж би үзэж байгаа.
Харин Засгийн газрын гишүүдийг гадна, дотноос томилох асуудлыг чухал биш гэж бодож байна. Ажил хийж чадах л хүн хэрэгтэй. "Шонхор" фракц дотроо "За чи сайд болно шүү, би энэ удаад болилоо" гэсэн яриа болоогүй. Жишээ нь, С.Эрдэнэ сайд Хамтын тэтгэвэрийн тухай хууль гэх мэт нийгмийн чиглэлд ард түмэн рүү хандсан чухал хуулиудыг санаачилсан. Эдгээр хуулийн хүлээлт их байгаа. Тиймээс санаачилсан хүн нь цаашид үргэлжлүүлээд явах нь зөв зүйтэй гэсэн байр суурьтай байна. "Шонхор" фракцын хувьд С.Эрдэнэ сайдыг цаашид ажлаа үргэлжлүүлээд явах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.
Засгийн эрхийг авсан намын хувьд олон хүнээ ажилтай болгох, аль болох олон хүнийг сайд болгохыг хичээнэ шүү дээ. Яам олон байхын хэрээр ажил сайн явна гэсэн хууль хаана ч байхгүй. Хэдэн зуун сая хүн амтай улс орнууд цомхон Засгийн газартай байдаг юм билээ. Цомхон, ухаалаг төртэй байх зарчмыг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Л.Од
Сэтгэгдэл ( 5 )
Hogiin batsaan zail
AN-iin jiriin gishuud ta nariin heruul temtslees bolj ene huduu gazar nuuree ulailgaj amidral yaduu udur honogiig unguruuj bna. Getel urgelj byaluu hurtej bidnii songoltiig ashiglaj oir toirniihondoo turiin mungiig uuriin yum shig ugch uuriiguu hureelegchdiig bii bolgoj yawdag Erdene met uwaigui yumnuudiig odoo zogsooh tsag bolson. Ta nar tansaglal idleg uulga heterlee. Odoo ene zasgiig arai yyryy ehelmeer bna shuu. Bid Erdene bem AN-iin ner barisan erh medeld ulairsan yumnuudaas yu huleehew dee. Shudarga bj shine erchtei zaluuchuudaa oruulj irj ene ard tumnii huleej bgaa huleeltiig bodooch gj
Сайханбилэг сайд аа. Та хуучин Эрдэнэ мэт цайчихсан юмуудыг авч үлдвэл таныг дэмжих хүн олдохгүй шүү. Ялангуяа АН-ын жирийн гишүүдээс...
TyЭнэ эрдэнэ одоо болно ш дээ, Засгаа унагачихаад Женко шиг яваад өгч чадахгүй сайдаа болиж чадахгүй ичмээр юм бэ Хүнээр хэлүүлээд... Хэн түүнийг сайд бол гэж гуйхав дээ Өөрөө хүнээр үг зааж хэлүүлээд ээ мөн улайсан амьтан юм. Монгол төрийн бүх шатанд тоглож энэ хүн төрийг дампуурууллаа ш дээ. Сая нийгмийн баялагийг зүгээр хуваах хамгийн амар ажил авч өөрийгөө жаахан зузаалсан Одоо юу дутаа вэ. Сахйанбилэгийн засагт Эрдэнэ мэт амьтан шигдээд үлдвэл яаж өөрчлөлт гарахав дээ. Ардчиллынхнаас хамгийн бүдүүлэг хамгийн увайгүй хүн бол энэ хүн
эрдэнэ оюун хэрэггүй. [-X