Ч.Сайханбилэг Таван толгойн төсөл дээр олон улсын тендер зарласныг гадны хэвлэлүүд мэдээллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгаа хэрхэн аврах вэ гэдгийг ард түмэн болоод олон улс чих тавин хүлээж сууна. Гэтэл Монголд мэдээлэгдээгүй нэгэн аргаар эдийн засгаа сэргээхээр төлөвлөжээ. Энэ бол Таван толгойн нүүрсний төсөлд олон улсын тендер зарласан явдал юм. Гадныхан энэхүү шийдвэрийг дуртайяа хүлээн авсан нь үнийн санал оруулж буй уул уурхайн олон томоохон группуудээс харагдана. Энэ асуудлаар барууны хэвлэлүүд хэрхэн мэдээлж буйг хүргэе.

Азийн түгжигдмэл үндэстэн удаан хүлээлгэсний эцэст дэлхийн хамгийн их коксжуулах нүүрсний нөөцтэй Таван толгойн төсөл дээр олон улсын тендер зарлалаа. Энэхүү тендерт одоогоор Олон улсын консорциумыг оролцуулаад нийт таван уул уурхайн компани оролцохоо мэдэгдээд байна.

Олон улсын консорциумаас лхагва гарагт тендерт оролцох хүсэлтээ Монголын төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьт өгсөн хэмээн “Wall Street Journal” бичжээ. Я.Батсуурийн мэдээлж буйгаар нүүрс үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компаниудын нэг, өдгөө монголд үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын “Peabody Energy” корпораци тендерт өрсөлдөхөөр тусдаа санал оруулах болсон аж.

Олон тэрбум метр тонн эрдэс баялагийг агуулж буй Таван толгой бол өндөр зэрэглэлийн коксжуулах нүүрсний дэлхийн хамгийн том орд юм. Энэхүү төсөл өмнө нь ихээхэн асуудалтай тулгарч байсан ч энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээл унасантай холбоотой байв.

Компаниудын тендерт оролцох саналыг авах сүүлийн хугацаа даваа гаригт дууссан бөгөөд энэ сарын 15-ны өдөр сүүлийн шатанд шалгарсан компанниудыг зарлах аж.

Монголын уул уурхайн корпорацийн мэдээлснээр “Energy Resources” компани болон Хятадын “Shenhua Energy”, Японы “Sumitomo” корпорациуд консеорциумд нэгдэл болж орж байгаа аж.

Тендер зарласан тухайгаа ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өнгөрсөн жил манай улс Таван толгойн төслийг хөгжүүлэхээсээ өмнө дэд бүтцийг нь барих төлөвлөгөөтэй байсан. Хэдий тийм ч мөнгөний гацаанд орсон Засгийн газарт санхүүгийн шинэ эх үүсвэр олохын тулд ийм шийдвэр гаргасан” гэжээ.

Харин Монголын Уул уурхайн яам олон улсын хэвлэлүүдэд хариу өгөхөөс татгалзжээ. Мөн “Эрдэнэс таван толгой” болон Монголын уул уурхайн корпораци дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Инженер(182.160.36.159) 2025 оны 03 сарын 13

Оюутолгойгоос Баярцогт гэдэг тэрбумтан төрсөн бол Тавантолгойгоос Сайхан билэг гэдэг тэрбумтан төрж, Монголчуудын өр 2 дахин нэмэгдэхийг харах л үлдэж дээ.

1  |  0
Boldkhet (202.72.246.106) 2025 оны 03 сарын 13

Peabody Energy kompanid ogoh n manai ulsiin 3dagch horshin bodlogod niitsne!

1  |  0
Zochin(104.33.26.52) 2025 оны 03 сарын 13

s.bayr oyutolgoig geree xiilee geed kanaduudad zarj mongolchuudad ashiggvi geree xiigeed odoo kanadad neg ter bumtan arabiin sheix shig yum amidarch b,a. Odoo saixanbileg altanxuyg 2 araas ni 5 tolgoig zaraad alga bolox ni dee !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
mglm(103.229.121.150) 2025 оны 03 сарын 13

PAEBODY ENERGY~d shuud ugchihuu....... Delhiin N1 kompany shuu dee

1  |  0
ard tumen(62.245.126.154) 2025 оны 03 сарын 13

Niger niger niger heleh ug algaa

1  |  0
zochin(62.245.126.154) 2025 оны 03 сарын 13

Heleh ug unendee oldohgui bna Mongol shig uls torchidtei oron manaihaar duusaasai bilee.iim bodoltoi eronhii saidtai uls hol yavah u

1  |  0
мөнхөө(103.229.121.21) 2025 оны 03 сарын 13

уул уурхайн авсангууд байгаль дэлхий газар шороог мин цөл болгоод бид усгүй л болно тэгээд бүгдээрээ усгүй баяжаад мөнгөө ууж идэж амьдрах уу жаахан бодооч монголчууд мөн үү бид одоо

1  |  0
мөнхөө(103.229.121.21) 2025 оны 03 сарын 13

Энэ бүхэн юунд хүргэхийг бүгдээрээ харах болж дээХөөрхийс дэндүү даарч байна Эцэггүй хүүхдийн цээж толгой том гэж энэ дээ монгол эцэгтэй бол яалаа гэж ингэхэ улсаа зараад монголын түүхэнд гараагүй юм болохнээ дээ зараад яаха дээ мөхөд рүүгээ л яна асангууд ухаад бид усгүй бохирдсон цөл дээр сйахан амьдрах юм биз дээ ухагчид хэзээ ч биднийг баяжуулахгүй Африкийг хар усгүй зовно доо Бүхийл ус уул уурхайд юүлэгдэнэ

1  |  0
zar(202.21.106.105) 2025 оны 03 сарын 13

3han say huniig shan amidruulj bolno.ene tom nutgiinhaa taliigzarah heregtei.hytad oros japan solongos amerikt 5n tentsuu huvaagaad zar

1  |  0
монгол(103.23.51.1) 2025 оны 03 сарын 13

Иш дээ, авардаг хүн нь Сайханбилэг айн? ,ёстой Монголын маань заяа хаяжээ...

1  |  0
харамсмаар(202.179.12.6) 2025 оны 03 сарын 13

алтан дээр суусан гуйлгачин гэж яасан үнэн үг вэ? төр засагт эх орон, ард түмэн, хойч үеээ гэх сэтгэлгүй цагаандаа гарсан луйварчид гарахаар ингэж улс минь мөхөж байгаа юм. Одоо яая гэхэв дээ бидний буруу сонголт.хохь болж байна, үр хүүхдүүдийг минь харуудын амьдрал хүлээж байна.

1  |  0
док(202.21.118.98) 2025 оны 03 сарын 13

татвараа ахиухан аваад сууж байвал дээр дээ танайхан нил шахааны бизнес

1  |  0
Aayaya(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

daraa ni oyutolgoig ogood tegeed mongolchuud mini yu chgui hotsorloo

1  |  0
зочин(37.29.40.145) 2025 оны 03 сарын 13

Надад хүн алах эрх өгөөч . Ийм малуудыг алаад нохойд хаяж өгмөөр

1  |  0
Зочин(202.72.246.106) 2025 оны 03 сарын 13

Ёстой сайхан мэдээ байна бүх ордоо гадныханд өгөөд өөрсдөө хоосон гуйлгачин болцгооё #ёжлол, Ард түмэн хэтэрхий номхон болохоор хоосон хоцрох нь гарцаагүй зүйл #бодит байдал

1  |  0
Top