Б.Билэгт албан тушаалын төлөө гомдлоо буцаасан уу?

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгтийн ээлжийн амралттай байх хугацаанд нь Засгийн газрын шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Үүнийг Бригадын генерал Б.Билэгт эсэргүүцэн шүүхэд гомдол гаргасан. Түүний гомдлыг дүүргийн эрүүгийн нэгдүгээр шүүхээр хэлэлцээд асуудлыг түүний талд шийдээд байсан. Гэвч тэрээр ШШГЕГ-ын даргын албанд томилогдсон. Тиймээс Б.Билэгт шүүхэд өгсөн гомдлоо буцаасан талаар эх сурвалж мэдээллээ. Ямартаа ч сайн ч бай муу ч бай тэрээр даргын албан тушаалтай үлдлээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top