Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж Засгийн газрын бүтцийг 80 хувиар дэмжин хэлэлцэхээр боллоо.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 15 яам, 19 сайдтай байх бүтэц өргөн барьсан. Мөн Тахарын алба, Цөмийн энергийн газрыг татан буулгаж, хуулийг нь хүчингүй болгох санал оруулж ирсэн. Гишүүд хэдхэн хоногийн өмна хэлэлцэн баталсан хуулиа хүчингүй болгох нь байж болшгүй зүйл хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Тахарын албыг татан буулгах нь хүчирхийлэлд өртөж байгаа хохирогчдыг хамгаалах боломжгүй болгож, цагдаагийн газрын ачааг нэмж байна хэмээлээ. Зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Х.Тэмүүжин:Сандал суудлын төлөөх энэ шунал өдөр бүр хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсээс илүү үнэ цэнэтэй байгаа юм уу
Надад нэг л асуудал ойлгомжгүй байна. Энэ нь бусдад ч гэсэн худлаа, ойлгомжгүй харагдаж байна. Үнэхээр эдийн засаг хүндрэлтэй, урсгал зардлуудаа багасгая гэж байгаа бол иргэнд үйлчилдэг, эмзэг хэсэг рүү очдог хэсгээсээ илүү сандал суудлаа ярих ёстой. Гэтэл Засгийн газар нь улам данхайгаад, шинэ яамдуудаа үйлдвэрлээд, суудалд сандлаа хуваагаад түүнийх нь золиосонд Тахарын алба явж байна. Үүнээс болж гэрч хохирогчид хамгаалалтгүй болон хүний эрх зөрчигдөж байна. Энэ зөв биш. Сандал суудлын төлөөх энэ шунал өдөр бүр хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсээс илүү үнэ цэнэтэй байгаа юм уу. Хүний эрхийн нөхцөл байдлаа жаахан ч гэсэн сайжруулъя, шударга ёсыг нэг ч гэсэн алхамаар урагшлуулъя гэсэн бодлогыг золиод хэдэн сайдын суудлыг нэмье гэж байгаа асуудал нь логикгүй харагдаж байна. Энэ буруу улс төр. Энэ асуудлаа жаахан ухаалаг хараачээ. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаа би танд хэлж байсан. Х.Тэмүүжин гэдэг хүнд сайдын суудал хэрэггүй. Харин хууль зүйн салбарт хэрэгжээд эхэлсэн энэ ажлыг оршуулалгүй одоо байгаа энэ түвшинд нь байлгаач гэж би гуйсан. Гэтэл үүнийг явуулын тохиролцоонд живүүлэх гэж байгаа бол, үүнийг хэн нэгэн хүний захиалгаар хийх гэж байгаа бол энэ буруу. Үнэхээр гутаж байна.
О.Баасанхүү:Ямар ч судалгаагүйгээр агентлагуудыг татан буулгаж байна
-Зарим нэг ойлгомжгүй зүйл байна. Жишээ нь, Монгол Улсын сайд гэсэн шинэ албан тушаал. Монголын сайд, монголын биш сайд гэсэн хоёр янзын сайд байгаа юм шиг харагдаад байна.
Тахарын албыг байхгүй болгоно гэж байна. Ер нь анх байгуулахад нь би эсэргүүцэж байсан. Яагаад гэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дор нэг хэлтэс байхад хангалттай байсан. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг байхгүй болгосноор шүүх эрх мэдэлтэй холбоотой хяналт тавих асуудал бүрхэг болсон. Тэгээд Тахарын албанд энэ асуудлыг хариуцуулах нь гэтэл өнөөдөр энэ байгуулага бас байхгүй боллоо.
Дээр нь Цөмийн энергийн газрыг татан буулгана гэсэн. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэвээрээ байгаа бол шар нунтаг гаргаж аваад зарах асуудалд яригдаж байсан. Цөмийн энергийн хяналтгүй болсноор бид өнөөдөр цөм болон цацраг идэвхит бодисын талаар дур дураараа ярих боломж үүсч байна.
Өмнөх жишгээр авч үзвэл бүтэц бүрэлдэхүүнээс өмнө намууд мөрийн хөтөлбөрөө нийлүүлж Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг гаргадаг шиг санаад байх юм. Одоо бол бушуухан суудлаа авья, тэгээд явья гэсэн байдлаар хандаад байна.
Бид өмнө нь бүтэц, бүрэлдэхүүнээ баталсан. Тахарын албаны тухай хууль, Боомтын тухай хуулийг баталсан. Тэгээд хэд хоног, хэдэн сарын дараа үүнийгээ хүчингүй болгоод байгаа юм бэ. Хууль тогтоомж гаргахдаа ямар ч судалгаагүй байна.
Ц.Оюунгэрэл: ССАЖЯ сандал суудлын золиосонд явсанд хамрамсалтай байна
-Засгийн газрын бүтэц дээр харамсалтай зүйл байна. Хэдийгээр хоёр нам зөвшилцөөд энэ бүтцийг оруулж ирж байгаа нь улс төрийн талаасаа таатай зүйл боловч үндэсний дархлааны талаас дэндүү харамсалтай бүтэц байна. Тиймээс үүнийг эргэж хараачээ гэж хэлмээр байна. Сайд, яамдын тоог нэмэгдүүлсэн байна. Тэгэхээр энэ бүтэц төсөв хэмнэх бус нэмэх бүтэц оруулж ирсэн байна. Гэхдээ ганцхан яамыг татан буулгахаар оруулж ирсэн. Тэр хувааж идэх өвлийн идэш нь ССАЖЯ болжээ. Энэ салбартаа ингэж харгис хандаж байгаа нь Монгол гэдэг онцгойрлыг маш их эсэргүүцсэн бүтэц байна. Монгол спор, соёл, аялал жуулчлал гурав нэг нэгнийгээ дэмжээд Монгол гэдэг онцгойрлыг төлөө хоёр жил гаран ажиллалаа. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлээд бүх Засгийн газар аваад явбал Монгол гэдэг нэр илүү тод тамгалагдана, шинэ бүтээгдэхүүнтэй болно Орчин үеийн хэлээр яривал уран сэтгэмжит эдийн засаг энэ салбараас үүсдэг. Эдийн засгаа сэргээе гэж бодож байгаа бол эдийн засгаа сэргээх шинэ бүтээгдэхүүн, шинэ санаа уран сэтгэмж хэрэгтэй. Энэ бүхнийг гаргаж ирж байгаа, орлогоо байнга нэмэгдүүлж байгаа энэ салбар яагаад ад үзэгдэх болчихов. 2011 онтой харьцуулахад 2013 оны байдлаар 2.6 тэрбумаар илүү орлогыг энэ салбар олдог болсон. Энэ онд бүр илүү ашиг олсон. Үзэгчд, орлогын тоо байнга нэмэгдэж байгаа. Эдийн засгаа солонгоруулна гэж ярьчихаад хамгийн гоё өнгийг нь гаргаж ирдэг салбараа устгаж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:Төсвийн хэмнэлт Засгийн газарт хийгдэхгүй
Бүх намууд хамтран ажиллая гэж шийдсэнээс хойш хийж байгаа хамгийн анхны Байнгын хорооны хурал. Хуучин болдог байсан хурал, одоо болж байгаа хурлын уур амьсгал хоёр их өөр байна. Эдийн засгаа эрчимжүүлэн хамтран ажиллахын төлөө бүх ам сэтгэл зүй, зорилго зорилтын хувьд ч нэгдэж чадаж байна гэж бодож байна. Гишүүдийг жижигхэн асуудлууд дээр нэгдсэн нэг ойлголттой болъё гэж бодож байна. Нэгдүгээрт хэмнэлт бол Засгийн газрын танхимд явагдахгүй. Энэ бол зөвхөн оройн жижиг хэсэг. Хэмнэлт доошоогоо, зайлшгүй хийгдэх ёстой. Шинэ яам үйлдвэрлэж байгаа асуудал ерөөсөө байхгүй. Бид өнгөрсөн жилүүдийнхээс илүү яам байгуулах санал оруулж ирээгүй. Загсийн газрын түүхэнд хамгийн ихдээ 16 яам, 19 сайдтай байсан. Соёл, элдэв юм алга болно гэж битгий ярь. БСШУЯ гэж байгаа шүү дээ. БОАЖ, ЭМС-ын гээд яамууд байгаа. Энэ салбаруудаа адилхан хэмээнд аваад явах сайдууд томилогдоно гэж би бодож байна. Бүр хүсээд байвал БСШУ биш СБШУ яам гэж нэрлэж болно. Тиймээс монголын брэнд болж байгаа энэ гурван зүйл алга болж байгаа зүйл байхгүй шүү.
Хийх юмаа олж ядаад хоёр агентлагийг татан буулгаагүй. Энэ зүйл рүү зүг чиг нь явах гэж байна шүү гэдгийг УИХ-ын гишүүд мэдрээсэй гэсэндээ оруулж ирсэн. Өнөөдөр би Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлаа яримаар байна гэтэл хилийн боомт, тахарын асуудал ярих гээд байгаа нь зохимжгүй. УИХ-ын хэлэлцэх асуудлыг байнгын хороонд оруулж ирээд байна. Цаашдаа би 57 байгууллагын асуудлыг оруулж ирнэ. Тэр хүрээндээ тооцоо судалгаагаа сайн хийгээд энэ асуудлуудыг эргэн яръя.
Л.Од
Сэтгэгдэл ( 11 )
Tsagdaa nar dotoodiin tsergiin ajliig tahariin alba hiij baigaa shdee. ilvv hoolnii sawnuudaar yadiin.
Сайханбилэг сайдаа та Тахарын албийг татан буулгавал гэрч хохирогчийг хэн хамгаалахийн бэ ийм тоглоомийн төрийн алба гэж юу байсийн бэ
Новш гэж, МАН ч ёстой засаг төрөөр тоглох шиг боллоо доо.
Шударга үнэний төлөө зүтгэж яваа доод хэсгээ тасдаж хаядаг дээд гаруудын үнэн нүүр царай энэ дээ
Хэдэн зуун гэр бүл хэдэн мянган жирийн иргэдийнхээ амьдрал ахуйг хог дээр гарган байж сандал ширээ горьдсон нам намын увайгүй улстөрчдөд төсөв, суудал гаргаж байгаа нь энэ юм байна. Өөр арга олдсонгүй юу.
харин тийм ээ цагаандаа гарчихсан хулгайч нарыг ажлаас нь халвал таарна. доод албан тушаалтан ажлаасаа 1 цаг хоцорлоо гээд ажлаас нь халаад байдаг мөртлөө энэ олон хүнийг ажилгүй болгох гэж байгаа хүнээ яах гэж байгаа бол
аад ямар үндэслэлээр буцаад татан буулгах гээд байгаагаа тайлбарлаач. иргэдээхээ амьдралыг хараач, дунд нь орооч сандал ширээ наймаарцаж байхаар
Ч.Сайханбилэг.......Нэгдүгээрт хэмнэлт бол Засгийн газрын танхимд явагдахгүй. Энэ бол зөвхөн оройн жижиг хэсэг. Хэмнэлт доошоогоо, зайлшгүй хийгдэх ёстой гэж сайд маана хэлсэн байх юм. Иргэн..........Засгийн газар дарга нараа цөөлнө, урсгал зардлаа хэмнэнэ гээд байсан яасан бэ. хэтэрхий их сандал ширээ болоод байгаа юм бишүү. та гэрч хохирогч, шүүгчийг хамгаалах юм. хэрэв энэ хүмүүст ямар нэг асуудал тохиолдвол хариуцлагыг нь та хүлээж чадах уу. тэгж чадвал тахарын албыг татан буулга аа. өчигдөр батлаад өнөөдөр буулгаад байвал улс орон чинь улам л хямрана биздээ. ямар үндэслэлээр байгуулчих
За, за шинэ ерөнхий сайд ч үнэн царайгаа ил цагаан харууллаа даа. Дарга сайд нар хэмнэхгүй хэдэн тураалд орсон доод албан тушаалтнууд, ард түмэн бүсээ чангалах юм гэнэ. энэ яасан овоо муу гар вэ