ЗГ-ын бүтцийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 71.7 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Энэхүү төсөлд Засгийн газар нь 15 яам, 19 сайдтай байхаар тусгасан юм.

Хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүдийн ирц хангалтгүй байсан ч санал хураах болоход олонхи нь орж ирсэн юм. Тодруулбал, энэ удаагийн санал хураалтад 76 гишүүн оролцох ёстойгоос 60 нь оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top