Х.Тэмүүжин хууль зөрчсөн үү

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэсэн баримтыг олон нийтийн цахим сүлжээгээр цацсантай холбогдуулан Голомт банкнаас дараахь тодруулгыг авлаа.

 -Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин танай банкны харилцагчийн төлбөрийн баримтыг олон нийтэд дэлгэсэнтэй холбогдуулан банкны зүгээс тайлбар хийж өгнө үү. 

Арилжааны банк нь харилцагчаас ирүүлсэн төлбөрийн даалгаврыг үндэслэн харилцагчид төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бөгөөд төлбөр тооцоог саатуулах, гүйлгээ хийхээс татгалзах эрхгүй байгууллага болно. Энэхүү асуудал олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр гарсантай холбогдуулан банк дотооддоо шалгалт хийж үзэхэд зохих журмын дагуу хийгдсэн харилцагчийн бизнесийн хэвийн гүйлгээ байсан.

 - Энэ гүйлгээг яагаад хууль бус, авлигатай холбоотой гэсэн тайлбартайгаар гаргаж байгаа юм бол?

 - Тэр талаар сайн мэдэхгүй байна. Харин банкны харилцагчдын хооронд хийгдсэн бизнесийн хэвийн гүйлгээний баримтыг улс төрийн зорилгоор ашиглан олон нийтийн цахим сүлжээгээр тайлбар гаргаж байгааг тус банкны зүгээс банкны харилцагчийн санхүүгийн мэдээллийг задруулсан, холбогдох хууль тогтоомж зөрчсөн зохимжгүй үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлье.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sain ah(103.229.122.143) 2025 оны 03 сарын 13

Novsh temka

1  |  0
gg(202.131.225.2) 2025 оны 03 сарын 13

Temyyjin ch bytexgyi gar yum doo Xuuli zyin said gej bj xuulia neg l sain medexgyi yavaad bgaa yum aa daa Tiim bj tsagdaagaaraa oroldood iim said bx uu Zailaasaa

1  |  0
а(202.170.80.25) 2025 оны 03 сарын 13

йй

1  |  0
Top