МАН Удирдах зөвлөлийн хурал зарласан ч хурлыг хойшлууллаа. Уг хурлаар хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ хэлэлцэх байсан юм. Шинэ Засгийн газрын бүтэц 15 яам, 19 сайдтай ажиллахаар болсон бөгөөд МАН-аас зургаан хүн сайдын сэнтийд залрах ёстой. Тус намын хувьд Шадар сайд, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуйн яам зэрэг нийт зургаан яам ногдож байгаа тухай хэвлэлүүд бичиж буй. МАН Засгийн газарт хамтрах эсэхээ шийдэх үеэс экс генсек У.Хүрэлсүхийн нэр Шадар сайдад дуулдаж байсан ч мөн энэ албанд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын нэр давхар яригдаж эхлээд байгаа. Түүнийг намын нөхөд нь сайдад нэр дэвших боломжтой кандитат гэж харж буй аж.Ямартаа ч МАНУдирдах зөвлөлийн хуралдаанаар сайд нарынхаа нэрийг тодруулж улмаар бүлгийн хуралдаанд шилжүүлэх ёстой билээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )