Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтцээ өргөн барих хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Тиймээс нам, эвсэлүүдийн дунд “бялуу”-гаа хуваах их ажил өрнөөд байгаа билээ. Хэн нэгнийгээ сэтгэл дундуур үлдээчихгүйн тулд олон дахин хуралдаж байна. Намуудад ямар ямар яам хуваарилагдсан болон сайдад хэн хэний нэр дэвшиж байгаа талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо.
Ж.Батсуурь:Шударга ёс эвсэл Монгол Улсын сайдыг авахгүй гэсэн
-Өнөөдөртөө багтааж Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барих ёстой. Тиймээс Засгийн газрын батлагдсан бүтцийн дагуу нам, эвсэлүүд аль аль салбар яам оногдохыг шийдээд сайд нарынхаа нэрсийг УИХ-ын даргад өргөн барина. Манай намын хувьд өнөөдөр удирдах зөвлөлөө хуралдуулж намын бүлгээр хэлэлцээд сайд нарын нэрээ тодруулна. Үндсэн чиг үүргийн яам манайд оногдвол УИХ дотроосоо, бусад сайд нарыг гаднаас оруулж ирнэ. Манай нам мэргэжлийн Засгийн газар байх талаас анхаарч байгаа. Үндсэн чиг үүргийн хоёр яам, Сайнгийн яам, Байгаль орчны яамыг манайд өгөх байх. Бусад яамд нь бүрэн тодорч амжаагүй байна. Өчигдөр орой Засгийн газрын бүтэц батлагдсан учраас одоогоор бүх яамдаа хуваарилж амжаагүй байна. Монгол Улсын сайдыг Шударга ёс эвсэлд өсгөн боловч тэд өөр яам авмаар байна гэсэн санал хэлж байгаа юм шиг байна билээ. Шадар сайд манай намд оногдоно. Сангийн яам эдийн засгийн асуудал хариуцах ёстой. Өчигдөр бүтэц дээр Ерөнхий сайд өөрөө эдийн засгийн асуудлыг хариуцахаар орж ирсэн боловч санал хураалтаар шийдэгдээгүй. Тиймээс гадаад яам хариуцах байх.
Ж.Батзандан:Сайдуудын 50 хувь нь “дан дээлтэй” байна
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуулийг өчигдөр баталсан. Үүнтэй холбогдуулж засагт орж байгаа намууд сайд нарынхаа нэрсийг Ерөнхий сайдаар дамжуулж оруулж ирнэ. Өнөөдөр хуулийн эцсийн хугацаа. Сайд нарын нэрс өнөөдөр өргөн барих ёстой. АН үндсэн чиглэлийн яам буюу дөрвөн яамны сайд УИХ дотроосоо, чиглэлийн яамны сайдууд гаднаас буюу дан дээлтэй сайд нарыг томилно гэсэн байр суурьтай байгаа. Намууд ажлын хэсэг дээр ерөнхий тохиролцоо ойлголцолд хүрсэн. Фракцуудад хуваарилагдаж байгаа сайд нарын 50 хувь нь дан дээлтэй байх ёстой гэсэн зарчмыг барьж байна. Парламентед суудалтай бараг бүх нам Засгийн газарт орсон учраас 15 яамтайгаар батлагдлаа. Мөн яамгүй сайд бий болж байна.
Г.Уянга:Сайдын суудлын төлөө байлдаж байна
-Бидний яарьж байсан Үндсэн хууль өөрчлөх, улс орныг эдийн засгийн хямарлаас гаргах зарчимыг гол болгож нэгдээгүй. Өмнөх МАНАН-гаас ялгаагүй МАНАН татаж байгаа учраас “Шдуарга ёс эвсэл” Засгийн газарт орох шаардлагагүй гэж үзэж байгаа. Өнөөдөр нэг сайдаа хоёр, зүгээр яамаа Шадар сайд болгох гээд улайрч байгааг би хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Олон нам эсвэл Засгийн газарт оруулж байгаа. Тэд бүгдээрээ том сайд, том мөнгө зарцуулдаг салбар авах гэж бүгд хэчээж, бүх анхаарлаа үүнд хандуулж, тэмцэлдэж байна. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Ийм тэмцэлдээнд “Шударга ёс эвсэл” орох шаардлагагүй. Би анхнаасаа ийм байр суурьтай байсан. “Шударга ёс эсвэл” 2012 оны сонгуулиар ард иргэдийн 23-24 хувийн саналыг авч орж ирсэн. Үүндээ таарсан байр сууриа эзлэж явах нь шударга ёсонд илүү нийцтэй. Харамсалтай нь яам, сайд хуваарилах болохоор тэр зарчим алдагдаад, хэн нь ямар, хэдэн яам авах вэ гэдэг байлдаан руу ордог юм байна. Шударга ёс эвсэл Шадар сайдын суудал авах гэж улайрч байгаа гэх мэдээлэл байна. Энэ бол МАХН-ын байр суурь. Намын үзэл байр суурьт бүлгийг ашиглаж болохгүй.
Л.Од

Сэтгэгдэл ( 2 )
Одоогийн УИХ-д сууж байгаа АН-ын гишүүд , ер нь Ардчилалын гэж өөрсөрдийхөө цээжийг дэлдэгчид дотор Улс орныг удирдах чадвартай боловсон хүчин даанч /бүр нэгээхэн ч/ байхгүй юм даа... Харин муу хэлэгдээд байдаг МАН,МАХН нь арай дээр ч юм уу. Ккк. Ккк Ккк...
МАХН саналаараа одоо болчихоочээ, түрүүний 2 жил юу ч хийггэгүй биздээ