МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 05

МАН Удирдах зөвлөлийнхөө хурлыг өнөөдөр өглөө 10.30 цагт зарласан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байсан билээ. Тэгвэл яг одоо тус намын Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж эхэлсэн байна. Уг хурлаар шинэ Засгийн газарт хамтран ажиллах болсноор зургаан сайдын суудлыг аваад байгаа. Мөн МАН-ын намын зүгээс шийдлийн засгийн газарт тодорхой шаардлагыг тавиад байгаа. Өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхгүй байх, үндсэн чиг үүргийн яамаас бусад яамдад “дан дээлтэй” байх, хөгжлийн дунд болон урт хугацааны стратегийг аль нэг намын эрх ашгаар бус улсын эрх ашигт нийцүүлж гаргах болзолыг тавьсан. Ямартаа ч өнөөдрий Удирдах зөвлөлийн хурлаар сайд нарын нэрс тодорхой болж намын бүлгийн хурлаар хэлэлцэх юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top