Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдоод хоёр долоо хонолоо. Н.Алтанхуягаас нуруулаг, царайлаг гэсэн имиж түүнийг дагалдаж байсан. Гэхдээ энэ бол ажил хэрэгч чанарын илэрхийлэл биш гэдэг нь тодорхой. Ч.Сайханбилэг нуруулагч ажлын чадвараараа Н.Алтанхуягаас “намхан” биш байгаасай гэсэн хүлээлт л бий. Ерөнхий сайд хүний зангараг, итгэл хандлага гэж юм бий. Гэвч Засгийн газрын бүтцийг хэлэлцсэн эхний өдөр Ч.Сайханбилэгт энэ л дутагдаад байх шиг анзаарагдлаа.
Өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Засгийн газрын бүтэц болон, Тахарын алба, Цөмийн энергийн газрыг татан буулгах асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Тахарын албыг татан буулгалаа хэмээн Х.Тэмүүжин загнаж, Шадар сайдын суудлыг манай эвсэлд өгсөнгүй хэмээн Ц.Батцэрэг гоморхож, хэдхэн хоногийн өмнө баталсан Хилийн боомтын тухай хууль, Тахарын албаны хуулиа хүчингүй болголоо хэмээн М.Батчимэгт зэмлүүлж, ССАЖЯ-ыг татан буулгалаа гэж Ц.Оюунгэрэл гишүүнд дарамтлуулан, хүн бүрийн өмнө буруутай мэт хүлцэнгүй номхон суух нуруулаг Ерөнхий сайд маань Н.Алтанхуягаас ч “намхан” харагдаж байна билээ. Ерөнхий сайд ямар ч асуудлыг судалгаа, шинжилгээн дээр үндэслэн оруулж ирэх ёстой. Тэгээд хэн ч ямар ч талаас харж, үгүйсгэлээ гэсэн өөрийн байр сууриа хамгаалан, үндэслэлтэй няцаалт хийдэг баймаар. Гэтэл Ч.Сайханбилэг нам, эвсэл бүрийг аргадаж, гуйж, аашийг нь олох гэж хичээн, Ерөнхий сайдын зангараг гаргаж чадахгүй байна гэх шүүмж хаа сайгүй тэнүүчилж байна. Н.Алтанхуяг хэдий намхан ч Ерөнхий сайдын сүр, зангаргыг харуулж чаддаг байсан хэмээн ярих хүн олон байна.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдоод парламентед суудалтай бүх нам, эвсэлд засагт хамтрах санал хүргүүлсэн. МАН энэ асуудлыг хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулж, ҮЗХ, Бага хурлаа хийсэн. МАН-ын эцсийн шийдвэрийг гаргах бага хуралд Ерөнхий сайд уриалга хүргүүлж зарим хүмүүсийн эгдүүцэл, инээдийг зэрэг хүргээд авна билээ. Ерөнхий сайд МАН-д “хайрын захиа” илгээлээ гэх яриа ч гараад амжсан юм даг. Нам, эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулж болно. Гэхдээ Ерөнхий сайдын зангаргатай байж, өөрийнхөөрөө асуудалд ханддаг байгаасай хэмээн Ч.Сайханбилэг сайдаас хүсэх хүн олон байх шиг.
Идсэн уусан, өрөнд оруулсан хэмээн зэмлүүлж, намын нөхөддөө түлхүүлсэн Н.Алтанхуяг, ганцаарчилсан тоглолт хийдэг, зөрүүд, гөжүүдээрээ алдартай Р.Амаржаргал гишүүнээс илүү ихийг хийж чадна хэмээн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилсон нь дамжиггүй. Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байсан, “өндөр Алтанхуяг”, “Сайханхуяг” гэх нэр хоч зүүж амжсан түүнийг улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж чадна хэмээн АН ч, ард түмэн ч найдаж байгаа. Энэ өдрүүдэд түүний үг, үйлдэл бүрийг нь харж, ажиглаж байна. Гэвч Засгийн газрынхаа бүтцийг хэлэлцсэн УИХ-ын чуулган дээр анхнаасаа л барьц алдаж, оруулж ирсэн зарим санал санаачлагаасаа эргэж буцаж эхэлсэн нь нэг л зангараггүй харагдуулаад байх чинь. Харин яг одоо Төрийн ордонд сайд нарын нэрсийг тодруулах гэсэн хурал, хэлцлүүд үргэлжилж байна. Түүний танхимд ямар хүмүүс орж ирэхээс цаашдынх нь ажлын чиг харагдах байх. Тиймээс харж, хүлээх л үлдлээ.
Л.Од

Сэтгэгдэл ( 10 )
Gol ne ” gadniihnii” gar hol bolj negent oroogdson baigaa oriig ulam nemegduulj tenegteh vii dee yag dontson Gambler uud oroo darah gej togolsoor yahaas ch butsahgui boldog shig!!!
Зайлуул даа. PM л хийж байвал бусад нь хамаагүйм шиг байгаам дөө.
Hooson idevhitei tsarailaad uleg salag yavdag ajlaa meddeggui hernee tom tom yaridag neg tiimwehuu duup ajilchid baidag daa.
Huniig dandaa ganda talaas ni uridchilj dugnedegee odoo bolih heregtei.hamgiin gol ni hamtaa uaj ene hyamralaas garahaa l bodoh heregrei.dandaa l uud ni nar haruulahgui muu heleh yum.
Царайны сайхнаар цай сүлэхгүй л гэдэг дээ, яахав дээ намтартаа ЕС байсан гэж бичүүлэх л юм биздээ чааваас ажил хийнэ ч гэж юу байх вэ хэдэн сар тэсэж чадвал их юм даа
Танд итгэж байгаа,Хөгшин бурхи болсон авилгачдаас залуу хүн нь дээр, улс орноо гэсэн хүсэл тэмүүлэл мөрөөдөл гэж байж л таараа,Гол нь өөрийнхөөрөө л байхад болно.Сайдууд нь гол гь МЭРГЭЖЛИЙН л байх хэрэгтэй ,Амжилт хүсье
Erunhii saidaas myangantaa iluu humuus tanhimd ni oroh bololtoi. Saihanbilegiin ugend orj ajillah bolov yy.
хөөрцог сбалаг хоёр ёс- хийж чадахгүй..... удахгүй уих тарна.. :-q
Ene bol reklam in said odii.
Аргагүй шүү дээ томруулсан Алтанхуяг юм чинь