АН сайд нарын нэрсээ тодрууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 05

Өнөөдөр Засгийн газрын бүтцийг өргөн барих сүүлийн өдөр. Иймд намын бүлгүүд тус тусдаа хуралдаж сайдад нэр дэвшигчдээ тодруулсаар байна. МАН-ын удирдах зөвлөл хуралдаж сайд нарын нэрсийг тодруулж, хэвлэлийн хурал хийн туршлагатай хүмүүсийг сонголоо гэсэн мэдээлэл хийсэн. Мөн өнөөдөр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж сайд нараа тодруулсан байна. Түүгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн С.Баярцогтыг, Гадаад хэргийн сайдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Хууль зүйн сайдад Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Аж үйлдвэрийн сайдад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад Л.Гантөмөр, Уул уурхайн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад С.Эрдэнэ, Хүнс хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Эрчим хүчний сайдад Д.Зоригтыг тус бүр нэр дэвшүүлэхээр болж шийдвэрээ гаргажээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.71) 2025 оны 03 сарын 13

Gantomor saidad ajliin amjilt husie.ta ih zuiliig hiij buteegeerei.rand olon itgej bga shu.

1  |  0
Zochin(58.141.95.237) 2025 оны 03 сарын 13

Burmaa chini IH bishuu biz dee, uuruu davhar deeliig eserguutseed bean bus uu kkkk

1  |  0
(202.179.11.62) 2025 оны 03 сарын 13

Баярцогт үнэхээрийн илүүдсэн байна.

1  |  0
bayarsogt iluudjee(66.87.77.14) 2025 оны 03 сарын 13

Bayartsogt l iluudsen bna. Busad n bolj bna

1  |  0
багш(150.129.143.207) 2025 оны 03 сарын 13

Гантөмөр сайд дахин томилогдсонд баяр хүргэе. Ажлын улам их амжилт хүсье. Тантай хамт шүү =D>

1  |  0
orgil(150.129.143.156) 2025 оны 03 сарын 13

Bolj bna shuu!

1  |  0
99(112.72.6.226) 2025 оны 03 сарын 13

Маш сайн шийдвэр болсон байна даа

1  |  0
Zochin(103.229.122.235) 2025 оны 03 сарын 13

Dandaa davhar deeltenguud bna. Erunhiilugch odool zangaragaa haryylj dee.

1  |  0
иргэн(202.21.106.135) 2025 оны 03 сарын 13

давхар дээлийг нь тайлна гэсэн яасан бэ? УИХ-ын гишүүн байх нь багадаад байгаа юмуу,ядаж өөрсдөө нэрээ татаж авч чадахгүй байгаа юмуу.эсвэл заавал төрийн сайд хийнэ гэж үнэн зүтгээд байна уу.Да Ганболд, ИЗНН-ын Ганхүү энэ тэр гээд зөндөө чадалтай нөхөд байна шүү дээ ,тэдний толгойг ашиглаач сайханбилэгээ

1  |  0
Top