Шинэ Засгийн газрын танхимд ажиллах АН, МАН-ын сайд нарын нэрс тодроод байна. Харин МАХН, МҮАН-ын бүрдүүлдэг “Шударга ёс” эвслийн бүлэгт гурван сайдын квот оногдсон. Үүнээс МҮАН-ынхан Монгол Улсын сайдад М.Энхсайханыг тодруулаад байгаа. Батлан хамгаалах болон Эрүүл мэндийн сайдад хүнээ нэр дэвшүүлэх ёстой МАХН-ынхан шийдэлд хүрч чадахгүй байсаар байна. Сураг сонсох нь ээ Батлан хамгаалахын сайдад Ц.Шаравдоржийг нэр дэвшүүлж магадгүй гэх яриа байна. Харин Эрүүл мэндийн сайдад Н.Удвалыг дахин дэвшүүлэх үү, эсвэл өөр нэр санал болгох уу гэдэг тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 1 )
Honoc honocdoo dyrgui, honyylsan ail houyland ni dyrgui gedeg dee...