Өнөөдөр Засгийн газрын бүтцийг өргөн барих сүүлийн өдөр. Иймд намын бүлгүүд тус тусдаа хуралдаж сайдад нэр дэвшигчдээ тодруулаад байгаа. Харин МАХН-МҮАН-ынхнаас бүрддэг “Шударга ёс” эвслийнхэн сайд нараа тодруулах асуудал дээр санал нэгдэж чадаагүй л байна. Гэсэн ч АН, МАН-аас нэр тодорсон сайд нараа Ерөнхий сайд яг одоо Ерөнхийлөгчид танилцуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )