Сайд нарын нэрийг өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 05

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай болон бусад холбогдох хуульд заасны дагуу Засгийн газрын гишүүнээр шинээр томилуулах хүмүүсийн нэрсийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ.

Шийдлийн Засгийн газар нь нийт 19 сайдтай ажиллахаар болж, бүтэц, бүрэлдэхүүнээ батлуулсан.

Гэвч 16 сайдын нэрийг Ерөнхий сайд энэ удаад өргөн мэдүүлжээ. Энэ нь МАХН сайд нарынхаа нэрийг одоо болтол тодруулаагүй байгаа тул хүлээж, хүлээж, Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн есөн сайд, МАН-аас нэр дэвшүүлсэн зургаан сайд, МҮАН-аас нэр дэвшүүлсэн нэг сайдын нэр нийт 16 зургаан сайдыг санал болгожээ.

1.    Шадар сайд У.Хүрэлсүх

2.    Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт

3.    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол

4.    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

5.    Сангийн сайд Ж.Эрдэнэбат

6.    Хууль зүйн сайд Д.Дорлигжав

7.    Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат

8.    Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар

9.    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр

10.  Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү

11.  Уул уурхайн сайд Р.Жигжид

12.  Хөдөлмөрийн сайд Ц.Чинзориг

13.  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

14.  Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа

15.  Эрчим хүчний сайд Д.Зоригт

16. Монгол Улсын сайд М.Энхсайхан

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol hun bi(150.129.142.226) 2025 оны 03 сарын 13

Bayartsogt chi chaddag ym bol neree tataj avaachee, dahin yu nuuj ideh gej zasagt oroh geed zutgeed bga ym be.Uyangaa gishuun zuw hellee.

1  |  0
zochin(150.129.142.226) 2025 оны 03 сарын 13

Naad S.Erdeneeg odoo boliochee,BGD-n surguuliin bair gazriig budilaantuulj huvi daa avch bga shdee,

1  |  0
Top