МАХН-аас нэр дэвшигчдийг хэлэлцэхгүй бол завсарлага авахаа тус намынхан мэдэгдээд байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулсан. Үүний  дараагаар Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг томилох асуудлыг эхлэн хэлэлцлээ. Нэр дэвшигчдийг танилцуулсаны дараагаар гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж эхэлсэн. Энэ үеэр УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг "Манай эвслийн бүлэг дэх МАХН-аас нэр дэвшигчдийг хамтран хэлэлцээд явах учиртай. Гэтэл одоогоор тэдний нэрийг өргөн бариагүй байна. Хэрвээ МАХН-ын хоёр сайдыг хэлэлцэхгүй бол завсарлага авлаа" гэв. УИХ-ын гишүүн Г.Уянга ч мөн ийм саналтай байгаагаа илэрхийллээ. Тэдний асуултын хариуд УИХ-ын дарга "Хэрвээ өнөөдөр МАХН сайд нараа өргөн барих бол одоо ч хүлээж авахад бэлэн байна" гэсэн юм.

 Гишүүд саналаа хэлсний дараагаар Монгол Улсын Шадар сайдад У.Хүрэлсүхийг томилох санал хураалт явууллаа. Ингээд чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар У.Хүрэлсүхийг Шадар сайдаар томилохыг дэмжив.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dfvdsvsd(112.72.13.32) 2025 оны 03 сарын 13

баярцогт буруугуй байж болно.буруугуй ч болов уу гэж бодож байна. гэтэл гадаад ертонц оор мессеж авчихсан байгаа. монголчууд хахууль авч нуусан хунийг дахин сайд болголоо, монголчууд цайрчээ гэж яриж эхэлнэ. ногоо гадаад сэтгуулид шуугиад эхэлнэ. ард тумэн бас тэгж ойлгоно.итгэл нь алдарна. гадаад дотоодод нэр нуурээ янзалж хямралаас гарах гэж байгаа ийм уед ийм юм хэрэгтэй юу? дан ганц баярцогтын сайд бодох амбиц биш улс орны эрх ашиг гэдэг том зарчимаар шийдэх нь дээр байх. энэ ажлыг хийчих хун ан-д бишгуй байгаа.баярцогт дараагийн сонгуулиаар гараад л ирнэ биз дээ.

1  |  0
Top