Өчигдөр Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хурал болсон. Энэ үеэр ардчилсан хувьсгалыг голлон зохоин байгуулалцсан дөрвөн холбоодын төлөөлөл үг хэлсэн билээ. Энэ дундаас Монголын ардчилсан холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэлсэн үг ихээхэн шуугиан тарьлаа. Түүний өнөөгийн ардчиллын тухай өгүүлсэн хатуухан илтгэлийг zindaa.mn бүрэн эхээр нь хүргэж байна.
Монголд арванхоёрдугаар сарын 6-ныг ардчилагчдын эвлэрлийн баяр гэдгээр тэмдэглэдэг. Эрхэм ардчилагчид аа, Монголын ардчиллын 25 жил болж байна. Дэлхийн ардчиллын түүхтэй харьцуулахад хангалттай урт хугацаа биш боловч хийж амжуулж, чадаагүй ажлуудаа бодвол богино цаг хугацаа ч биш болж. Юу хийж амжуулснаа шинээр сонгогдсон намын дарга, Ерөнхий сайд нар тодорхой дурдсан учраас би давтан нуршихаас татгалзлаа. Бид туулсан замаа, алдаа оноогоо жил бүр ярилцан хэлэлцдэг өдөр маань өнөөдөр юм. Энэ бол бидний тэмцэж олсон эрх чөлөөний нэг сайхан тал нь. Учир нь, ардчилал асаагаад орхичихдог мөнхийн хөдөлгүүр шиг зүйл биш байнгын анхаарал, арчилгаа, тордлогыг биднээс шаарддаг юм байна. Өнөөдөр ардчиллаас бэлэн сайхан амьдрал, үсрэнгүй хөгжил, гэнэтийн их орлого, сайхан бүхнийг хүсэн хүлээж, шаардан бухимддаг хүн олширсоор байгаа нь бид нэгийг бодоход хүргэлээ. Нэг талдаа ардчиллын талаар бид дэндүү сайхан, дэвэргэн төсөөлөл тараасан бололтой юм. Нөгөө талдаа социализмын нойрноос бүрэн салаагүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс бидний дунд байсаар байгаатай холбоотой биз. Туулсан замын маань хамаарал гэж нийгэм судлаачдын нэрлэдэг үзэгдэл байдаг юм байна. Тэр нь, аливаа нийгэм дараагийн шат, өөр байгуулалд шилжих явц урт удаан үргэлжилдэг бөгөөд өмнөх нийгмийн үлдээсэн муу үйл арилж алга болтолоо нэлээд олон жилийг элээдэг бололтой юм. Бид дарангуйллын засаглалтай, коммунист нийгмийг ардчилсан хувьсгалаар богино хугацаанд сольсон боловч нийгмийн харилцаа, итгэл үнэмшил, хандлага зуршлыг агшин зуурт, хувьсгалч байдлаар өөрчилж чадахгүй нь. Нийгмийн сэтгэхүйг өөрчлөх аажимд хувьсгалын замаар явагддаг дайчин түрэмгийллийг өнгөрсөн 25 жилийн түүхээрээ үзэж, мэдэрч, туулж явна.
Туулсан замаасаа хамаарах хамаарал Ардчилсан намд ч бас бугшсаар байгаа. Өмнөх нийгмийн хүнд суртал, бөөрөнхийлөл, ач холбогдолгүй жижиг зүйлсээр хөөцөлдөн тулгамдсан асуудлыг бүрхэгдүүлэх, садан төрлөөрөө төрийн албан тушаалд шавах, амин хувийн ашигт нийтийн хөрөнгийг зарцуулах гэх мэтэд сурамгай ашигладаг социалист араншин саяхныг хүртэл манай Ардчилсан намын удирдлагад байсныг хүмүүс тод анзаарч, хэсэг хугацаанд биднийг сонирхолтойгоор тарчлаан ажиглалаа.
Тэд намын гишүүдийг хагаралдуулан талцуулж, ардчиллын шийдвэр гаргах сонгодог механизм болсон хурлыг өөрсдийн суудлаа хадгалан үлдэх хэрэгсэл болгосон байсан. Тэд ардчилсан намын дүрэм журам, бүтцийг өөрсдийн эрх мэдэлд хүргэх гишгүүр болгон тохируулсон байсан. Тэд суудлаа хадгалж үлдэхийг хичээхдээ олонхоороо баталсан намын дүрэм, журмыг үл хайхран мартаж, зөвхөн өөрсдийнхөө суудалд удаан шигдэж үлдэхийн төлөө тохируулсан байсан. Яагаад би үүнийг энэ индрээс хэлэв гэвэл саяхан болсон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас намын удирдлагуудаа шинээр сонгосон. Удирдлагууд маань энэ зүйлийг анхаараасай гэж хүссэндээ үүнийг хэллээ.
Арай хийж бид хуучин нийгмийн үлдэгдэл, зуршлыг тээгчдээс салсан дээрээ Ардчилсан намыг сэрээх ёстой. Бид ядаж намын удирдлагадаа ийм өтөл бэртэгчид, улс орны хөгжлөөс хойш чангаагчид, бүтээн байгуулалтыг сунжруулан, харийнхний эрх ашигт дулдуйдан бөөрөнхийлөгчдийг дахин гаргахгүй байх дархлаатай болох ёстой гэж энэ индэр дээрээс хэлж байгаа юм.
Өнгөрсөн түүхээ харж байхад Монголын ардчилсан холбооны тавьж байсан зорилгоос биелсэн нь цөөнгүй боловч бид эрх мэдэлд хүрсэн үедээ эх чанараа алдаж гажуудаж байна. Монгол Улс үйлдвэрлэгч болохгүй, түүхий эдийн экспортоор тогтвортой хөгжилд хүрэхгүй гэдэг нь хүн бүхэнд тодорхой, бидэнд бүр ч тодорхой байна. Үйлдвэржилтийн зоригтой төслүүд дэвшүүлсээр байхад Ардчилсан төр үүнийг үл хэрэгссээр ирлээ. Ардчилсан хувьсгалын гол удирдагчдын нэг Цахиагийн Элбэгдорж 2008 оны сонгуульд орохдоо манай намын гол уриаг үйлдвэржилт болгон тунхагласан нь тод, том дэвшил байсан хэдий ч дараагийн удирдлагууд үүнд анхаарч, бодлогоо чиглүүлсэнгүй. Том үйлдвэргүйгээр жижиг, дунд үйлдвэр хөгжихгүй гэдгийг дуулсаар, мэдсээр хэрнээ өрхийн үйлдвэрлэл маягийн зүйлд хөрөнгөө тарамдаж, экспортын орлого олох том бүтээн байгуулалтаа царцааж байгаа нь ардчилсан нийгмийн том ухралт боллоо.
Монголын нийгэм 20 жилийнхээ турш хүний эрх, эрх чөлөөг зогсолтгүй хамгаалж ирсэн хэрнээ сүүлийн хэдэн жил үл анзаарагдах нэлээд ухралт хийжээ. Ардчилал маань сонгуулийн буюу дүр эсгэсэн байдал руу улам ойртож байна. Бид олон нийтийг ердөө сонсохгүй байгаа юм. Зүгээр л сонсоод суугаа дүр эсгэн, ухаалаг харагдаж, толгой дохих ухаантай царайтнууд маань л орширлоо. Намын удирдлагад байсан зарим этгээд өөрийн тойрон хүрээллээ ард түмэн гэж эндүүрч байснаас биш ард түмний сайн сайхны төлөөх юм бүрийг хорих, хязгаарлах чиглэлд зогсолтгүй явсан. Зогсох, тоормозоо татахгүй бол болохгүй зүйлийн хамгийн чухал нь иргэдийн бизнес эрхлэлтийг хумьж, дарамталж байгаа хүнд суртал, албан тушаалтны зоргоороо авирлах оролдлогууд юм. Элдэв хэрэгтэй, хэрэггүй хориг, тусгай зөвшөөрлөөс татгалзаж иргэд өөрийгөө болон бусдыг тэжээх боломжийг иргэддээ бид дахин олноор олгоё. Хамгийн сайн нийгмийн халамж бол ажлын байр юм. Хамгийн тогтвортой орлогын эх үүсвэр бол ажил эрхлэлт гэдгийг байнга санаж энэ чиглэлд бүх бодлогоо чиглүүлэхээс Ардчилсан нам татгалзах аргагүй боллоо. Улам бүр хүнд сурталжиж, хуйвалдааны шинжтэй болж буй засаглалын хэлбэрээ засах цаг болжээ. 23 жил болсон Үндсэн хууль маань цагийн амьсгалтай хэмнэл нийлэхээ байж, сайжруулах эдүгээчлэхээс аргагүй болсон хуучнаа бид ойлгож эхэллээ. Засаглалынхаа арга хэлбэрийг дэлхийн олон улс оронд хэрэгжиж байгаатай нийцүүлэн өөрчлөхгүйгээр, өөх ч биш, булчирхай ч биш байдлаар бид хол явахгүй нь тодорхой боллоо. Улс төрд гарсан цөөнхийн бүлэглэл эдийн засаг, санхүүгийн урсгалын утгыг нь алдагдтал будилуулж, биднийг, монголчуудыг, хөрш орнуудыг, гадаадынхныг будилаантуулж, төөрөгдүүлсээр байна. нийт монголчуудад Төр хамгийн муу менежер хэмээх улигт тодорхойлолтоор гул барин цөөнхийн бүлэг, бусад баячууд, эрх мэдэлтнүүдэд өгөхөөр завдан, айсуй байгааг бид ажиглалж байна.
Алдаа бол аймшигтай биш. Алдаагаа давтах нь аймшигтай гэдэг аж. Бид 25 жилийн дотор алдсан зүйлсээ засч, залруулж, цаашдаа шийдлээ улам урагшлуулах ёстой. Алдаа хуримтлагдвал ахин хувьсгал хийхэд тултлаа нийгэм маань гажуудах эрсдэлд ойрхон байгааг бид үргэлж санаж, сэрж, ажиллах ёстой. Энэ бол Монголын Ардчилсан холбооны үүрэг юм. Илүү сайхан маргаашийг итгэлтэйгээр сүндэрлүүлэхийн тулд тусгаар тогтносон Ардчилсан Монгол Улсын иргэд дэлхийтэй хөл нийлүүлэн алхах, нийгмийг цогцлоохын тулд хөгжлийн саадыг зөв шийдэж, нэгдэж ойлголцох, дэвшин ахихыг нийгэм цаг үе, залуучууд, бидний хүүхдүүд шаардсаар байна. урьдын юм ул болж, шинэ зүйл зул болтугай гэж энэ индрээс ерөөе. Монголын Ардчилал мандтугай, монголчууд хөгжин дэвших болтугай, баярлалаа.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 23 )
манай төр засгийн тэргүүнүүд улс төрийг маш бүдүүлэг хийхиймаа, хэн нэг албан тушаалд очсон нь шууд л ашиг сонирхлын зөрчил гаргаад л эхэлнэ, алдаагаа ердөө хүлээн зөвшөөрдөггүй, сандал ширээтэйгээ зууралдаад л байдаг, ямар хувийн өмчийг нь булаах гэж байгаа биш дэ, буруу л юм хийсэн бол уучлалт гуйгаад албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргаад тавичихдаг зөв ухамсартай, эрүүл ухаантай байх ёс зүйг эрхэмлэж сурах хэрэгтэй. даанч арчаагүйтэхиймаа
demjjiin zuvshdeee
Battulga demjij bna
2016 оны сонгуульд бэлдэцгээж байгаа юм байх даа!!! Сайхан ярьж, хулхин дээр цэцэг ургуулж болно оо болно!!! ӨНӨӨДРИЙН БОДИТ ҮР ДҮНГ НУУЖ, ХААЖ ЧАДАХГҮЙ!!! ДАРААГЫН СОНГУУЛЬД ХЭЗЭЭ Ч АРДЧИЛАЛ СОНГОХГҮЙГЭЭ!!! ЭХ ОРОНТОЙГОО ҮЛДЭХ МИНЬ
Unen gej uuniig helnee manaid oyunii hool huns buh turaal ih bna battulag
Сайханбилэг сайхан хамгаалж байнаа хө Яагаад гэвэл илэрсэн нь Баярцогт болохоос бүгдээрээ гадаадад опшор банктай л байхгүй юу Тиймээс ингэж цочироогүй байгаа шүү дээ Баярцогтын асуудал АН-ханд хамаагүй бүгдээрээ гадаадад банктай байнаа муусайн луйварчид чиньБүгдийг шалга илэрч л таарна
Gadniihnii gar hul bolson, tendnii munguur Mongol tumniihee tarhiig ugaasan huuramch 2 turten. Hezeech chi ardchilagch baigaagui, bolj ch chadahgui. Tegvel nuguu chono Maharashtra garav gedeg chig yum bolno biz.
Hudlaa shaagaal hulgaich Battulga
Hudlaa shaagaal hulgaich Battulga
Hudlaa shaagaal hulgaich Battulga
Chi uuruu zasag unagasan bolhoor odoo yuch yariad nemergui
хуурамч амьтан чи л сайд болох гэж улс орныг бужигнуулаа биз дээ чи чиний хумуус хаа очсон газраа нурааж улс оронд дандаа л гай болж байдаг
Баярцогт дахиад сайд болох гэсэн юм гэнээ. Болж бололгүй яахав, иргэнд тийм эрх нь байна. Гэтэл асуудал өөр юманд байгаа юм байх. Монголын төрийн буянаар өдий зэрэгт хүрсэн энэ иргэн монгол улсын нэрийн өмнөөс өндөр албан тушаал хашиж, гадаадын хөрөнгө оруулагчидттай хэлэлцээ хийж байхдаа хахууль авч түүнийгээ швецаийн банканд аваачиж нуусан болж байгаад баригдсан бололтой юм. Гэхдээ зөвхөн нэг, хэсэг нь л илэрсэн гэж мэдэмхийрдэг хулгайчууд шуугиж байна. Ардчилсан нам ийм асуудалтай хүнийг сайн шалгаж нягталаад гэм зэмгүй нь бүрэн нотлогдсоны дараа засагт дахин оруулж ирж болох
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Altanhuyagiig baalsan bna, zuv zuil yarijee.
ZG bolgond 1 umuu 2 yamiig shantaajaar avaad mungiig ni sorj amidardagiig chini Buh hun medej bgaashdee Saihanbilegiin ZGt Burmaag shahsan chini ariun yavdaluu Battulgaa Hulgain munguur hushuu barih amarhan shdee harin chinii baliartuulsan ardchilaliig butsaaj sergeeh hed dahin hetsuu shiii
Бүү солиор.Чи л гай болоо биз дээ.Тэр мөнгөөл өсгөөд явж бай.нэгдэж чадахгүйгээс гадны хүний хоол болохгүйгээр мөнгөө л өсгө.Эс тэгвээс хоосрох болно шүү??
яг л үнэнийг л хэлж... иргэд аан- 2 жил шалгалт нэрээр аймшигтай дарамталсан. тамхины хуулийн хэрэгжилтийг шалгана гээд хорооны цагдаа зөвшөөрөлтэй дэлгүүрийн барааг хураагаад аваад явчихсан. улаан цагаандаа мөнгө нэхэж аваад буцаагаад өгчихсөн. дарамтлаад байж магадгүй гээд хэл ам хийгээгүй. бгд 20р хорооны дарга дамба гэж. ёс зүйгүй архи авгай хүүхний донтой хүний гар харсан. :(( өвгөн бна. мо-ах - эхлээд гишүүдээ цэнэглээч.
Bid ardchilal hiisenuu hiisen ardchilsan namiig demjisenuu demjsen harin neg nam dotoroo duruvun nam bolno gej yaj tusuuluh ym be. Gol uchirna endel baigaa ym. Sotsi niigmeer humuujsen bidend bish.
unen heljee heleh amarhan hiih hetsvv gej
Vneniig l helsen baina Odoo huuchin sotsdekiig l turhumd ni butsaah heregtei Ingej l ardchilaliig abarch magadgvi