УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшиж байгаатай холбогдуулан түүний орны хүнийг өнөөдрийн хуралдаанаар томилих байх гэсэн таамаг байсан. АН-ын бүлгийн дараагийн даргад УИХ-ын гишүүн М.Батчимэг яригдаад байгаа. Уг асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ эхний асуудлуудыг шийдсэний дараа намын бүлгийн даргыг шинээр томилох эсэхийг ярилцах болно гэсэн тайлбарыг өгсөн байна. Ямартаа ч маргааш хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарын томилгоог хийж дууссаны дараа бүлгийн даргын томилгоо яригдах бололтой.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )