С.Бямбацогт: Сайд нарыг 100 хувь дэмжинэ гэж МАН шийдээгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 08

УИХ дахь МАН–ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулга авлаа.

- МАН Засгийн газрын бүтцийг цомхон байх ёстой гэсэн байр суурьтай байсан. Гэтэл хуучнаасаа ялгаагүй засаг байгуулагдчихлаа?

- МАН эрх барьж байх үедээ, хамтарч Засгийн газар байгуулж байхдаа ч Засгийн газрын бүтцийг аль болох цомхон байлгахыг баримтлаж ирсэн. Харамсалтай нь Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулахдаа 19 сайдтай байгуулсан. Бид байнга шүүмжилж байсан. Энэ байр суурин дээрээ саяхныг хүртэл байсан. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг болго гэдэг шаардлага тавьж ирсэн. АН “Бидэнтэй хамтарч ажиллаач, бид дангаараа улс орныг хөгжүүлж чадахгүй байна. Та бүгдтэй хамтарч байж улс орныхоо эдийн засгийг өөд татаж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулна” гэсэн. Тиймээс бид сандал ширээ бодож хамтраагүй. Харамсалтай нь ажлын хэсгүүд маш олон удаагийн уулзалтын үр дүнд ийм л бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллахаас өөр алга гэсэн. МАН тулгалтад орж, энэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр АН-тай хамтарч ажиллахаар болж байгаа. Энэ бол манай намын байр суурь биш. Эрх баригч талтай хамтарч ажиллахаар болсон учраас саналыг нь хүлээж авахаас өөр аргагүй байдалд орсон. МАН анхнаасаа 13 яамтай байх саналтай байсан боловч АН 16 яамны санал оруулж ирсэн. Ингээд дундын хувилбар 15 яам дээр санал нэгдсэн. Гэхдээ МАН-ын бүлэг өмнөх зарчим дээрээ байгаа. Давхар дээлтэй сайд нар байх ёсгүй. Үндсэн чиг үүргийн сайд нар дотроос байж болно. Бусад сайд нар гаднаас байна гэдэг байр суурь хэвээрээ байгаа.

- Сайдад нэр дэвшигчдийг бүгдийг нь МАН дэмжиж байгаа гэсэн үг үү?

- Сайдад нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу асуулт асууж, санал хэлнэ. Үүнд асуулт асууж, үг хэлэхгүйгээр 100 хувь дэмжээрэй гэж МАН-ын бүлэг шийдээгүй. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Үүнд бид хүндэтгэлтэй хандана.

- Засаг байгуулагдах бүр халаа сэлгээ хийгддэг. Энэ удаад ямар байх бол?

-Дэд сайд нарыг сөөлжилж томилж болно. Мэдээж парламент авсан суудлынхаа хувийг хадгалах ёстой гэсэн үндсэн зарчмуудаа бид ярьж байгаа. Агентлаг, төрийн албан хаагчийн тухайд хуулиа баримтлана. Мэдээж хариуцлагагүй, ажлаа хийж чадахгүй байгаа, хөрөнгө мөнгө шамшигдуулсан төрийн албан хаагчид хариуцлага тооцох нь нээлттэй. Хамтарч байгаа нэрээр ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан хаагчдын толгойг илээд сууна гэсэн ойлголт байхгүй.

-2015 оны төсөвт УИХ-ын нэг гишүүнд 90 орчим сая төгрөгийг үйл ажиллагааны зардал гэж суулгасан. Үүнийг арай багасгаж болоогүй юм уу?

- УИХ-ын гишүүд хууль санаачлах, боловсруулах, тойрогтоо ажиллах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, томилолтод явах, хэвлэл мэдээлэл захиалах гээд ард түмнийг төлөөлж төрд сонгогдсон хүмүүсийн хувьд тодорхой зардал гаргах бололцоогоор хангагдсан байдаг. Энэ бол үеийн үед байсан зүйл. 2000 он, түүнээс өмнө УИХ-ын бүх гишүүд байр саваар хангагддаг байсан. Харин сүүлийн үед ийм асуудал байхгүй болсон. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааны зардлыг хуулиар бидэнд шийдэж өгдөг. 2012 оноос хойш нэг ч төгрөг нэмэгдээгүй, хэвээрээ байгаа.

Л.Од

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
showchid(150.129.141.127) 2025 оны 03 сарын 13

Neg ih ard tumen uls oronoo bodson humuuseee burhan mini. Chimeeguihen tohirood idej uugaad nuuj haagaad huivaldaal yav l daa.herchim byaluuni tuluu unuudur yarisanaa margaash uguisgej eree tseergui tohiroltsoo chini nudnii umnu il bna.byaluugui buyu herchim ni jijeg hemjeetei ni surug heden shuumjilel heldeg byaluu am ruu ni chihvel hahaj tsatsaal amar tas hamhidag iljirsen humuus shuu Dee.bugdiig ni l tseverlehees naashgui bolson.

1  |  0
иргэн(202.21.106.144) 2025 оны 03 сарын 13

хөөе чи сайд болохгүй яаваа,худлаа донгосоод суух юм ,тийм сүрхий юм бол өөрөө нэн яаралтай нэгэн яамны сайд болоод хурдхан ярьж байгаа шигээ ажиллаач.ард түмэн хэцүүдлээ хө

1  |  0
Zochin (122.201.27.2) 2025 оны 03 сарын 13

MAN tulgaltand orloo yu. AN tulgachihlaa yu 3 yam shineer baiguulj 1 yam tatan buulgahiig.

1  |  0
zochin(203.91.118.162) 2025 оны 03 сарын 13

Davhar deeliig tail tailj chadahgui bol MAN 16 ond bayartai

1  |  0
Top