Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 09

Дөнгөж сая УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Уг асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар оруулан хэлэлцэх юм.

Харин яг одоо УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдад МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг томилуулах тухай саналыг хэлэлцэж байна.

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж сайд нарын асуудлыг эцэслэн шийдэх ёстой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top