УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид хандан "Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг"-ийг хүүхдийн эмнэлэг болгоход туслахыг хүсч, албан бичиг илгээжээ. Үүнд,
"УИХ-ын гишүүн миний бие "Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг"-ийн зориулалтаар баригдаж байгаа барилгыг 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Засгийн газрын 122 дугааар тогтоолоор зориулалтыг өөрчлөн УЕПГ, ХЗЯ-ны албан контор, иргэдэд хуульзүйн үйлчилгээ үзүүлэх төв болгосныг эсэргүүцэж байна. Энэ нь таны дэвшүүлсэн том төрөөс ухаалаг төр лүү гэсэн уриалга, мөн хүүхэд бүрт зориулалтын эмнэлэг дутагдалтай байгаа талаарх таны дэвшүүлсэн санаачилгатай зөрчилдөж байгаа билээ. Иймд Засгийн газрын дээрх шийдвэрийг өөрчлүүлэх талаар санал санаачилчга гаргаж уг барилгыг хүүхдийн эмнгэлэг болгон ажиллуулах талаар гаргасан миний санаачилгыг дэмжиж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дэмлэг туслалцаа үзүүлнэ үү" гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )
Mongolchuudaa demjie ene sanalig
Demjij bn
Саналыг дэмжиж байна