АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн. Удахгүй болох УИХ-ын чуулганаар түүнийг дэмжиж, сайд болгох нь тодорхой болоод байгаа. Тэгвэл түүний УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлыг хэн авах вэ гэдэг олны анхаарлыг татаж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр АН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн М.Батчимэг М.Зоригт Я.Санжмятав нарын нэр яригдаж байгаа аж. М.Батчимэг гишүүнийг хамгийн өндөр магадлалтай гэж байгаа ч жендерийн асуудал саад болж байгаа бололтой. Учир нь тус бүлгийн дэд даргаар С.Одонтуяа гишүүн ажилладаг. Тиймээс бүлгийн дарга, дэд дарга хоёул эмэгтэй хүн байх нь зохимжгүй гэж зарим нь үзэж байгаа аж.
Ямартаа ч энэ асуудлыг сайд нарын томилгоо дууссаны дараа нухацтай хэлэлцэх юм байна.
Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )