УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, зарим сайдыг үүрэгт ажилд нь томилоод байна. Тэдний нэг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол. Парламентад гурав дахь удаагаа Завхан аймгаас сонгогдон ажиллаж байгаа туршлагатай улстөрч тэрбээр “Боломж олгож, итгэл хүлээлгэсэн учраас үүргээ ухамсарлаж ажиллана” гэлээ. Түүнийг сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганаар дэмжсэний дараа цөөн хором ярилцлаа.
- БОНХЯ-ны сайд боллоо. Цаашдаа ямар бодлого баримтлан ажиллах вэ?
- Монгол орны байгаль орчныг зүй зохистой ашиглах, хамгаалах тал дээр иргэний нийгмийн байгууллагаа, ТББ, энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүстэй хамтарч энэ ажлыг хийнэ гэж бодож байна.
- Энэ салбарт алдаа оноотой зүйл олон байсан. Засч залруулах зүйл юу байна вэ?
- Уул уурхайн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зарчмын асуудал. Тиймээс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлийг горимын дагуу хийдэг, байгаль орчныг хамгаалдаг, ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж цогцоор нь энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Ингэхийн тулд мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллана. Манай зарим гишүүд ч Богд уулын дархан цаазат газарт газар олгосон асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж асууж байна. Энэ асуудлыг хууль өргөн барьж шийдүүлэх ёстой гэж бодож байна. Тэр бүс нутагт маш олон иргэд аж ахуйн нэгж газар аван үйл ажиллагаа явуулж байгаа. Хүний барьцан байгаа үл хөдлөх хөрөнгийг заха зээлийн хүнд байгаа энэ цаг үед нураана гэдэг шийдвэрийг төр гаргана гэдэг зохимжгүй. Тиймээс дархан цаазат газрын хилийн бүс нутгийг хэрхэн тогтох вэ гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулж, хамгийн зүй зохистойгоор шийдвэрлэнэ.
- Дэд сайдуудын асуудал ямар шатандаа явж байна вэ. Нэрс нь тодорхой болсон уу?
- Одоогоор яригдаагүй байна.
- Аялал жуулчлалыг хөгжүүлснээр улс орны эдийн засгийг тодорхой хэмжээнд дээшлүүлнэ гэж ярьдаг. Энэ салбарыг авч явах хүний хувьд хэрхэн ажиллах вэ?
- Ер нь Монгол Улсын аялал жуулчлалын салбар гэдэг бол монголын нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээж амьдар байгаа монголчууд. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй. Ингэж байж Монгол Улсын эдийн засгийн хөшүүргийн нэг хөл болно. Аялал жуулчлалын дэд бүтцийг боловсронгуй болгох тал дээр бодолгоо илүү их төвлөрүүлэн ажиллана. Монгол Улсын эдийн засаг хямралтай байгаа энэ үед бүтэц орон тоог цомхон, чадварлаг болгоё, баялаг бүтээдэг яамдуудынхаа тоог нэмье гэдэг зарчмаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг оруулж ирсэн. Үүнийг би зөв гэж бодож байна. Тиймээс БОЯ, НХЯ, АЖЯ-ыг нэгтгээд аваад явах боломжтой.
- МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн ил захидалд бичсэнээр нам дотроо сандал суудлын төлөө бүлэг үүсгэж байгаа, хуваагдсан, талцсан асуудал үүссэн гэж ойлгож байна?
- Хуваагдсан, талцсан асуудал байхгүй. Ө.Энхтүвшин даргын ил захидал нь боловсон хүчнийхээ томилгоог нээлттэй, ил тод болгох хэрэгтэй байна гэсэн утга илэрхийлсэн байна. Энэ удаагийн Засгийн газрын гишүүдийг томилох асуудал дээр намын Удирдах зөвлөл, удирдлагууд маш чамбай хандаж, хамгийн сайн сонголтуудыг оруулж ирсэн гэж бодож байгаа. Жишээ нь Өвөрхангай аймгаас томилогдсон хоёр гишүүн аймгаасаа 6500 гаруй хүний саналаар ялалт байгуулсан УИХ-ын гишүүн болох боломжтой байсан. Харамсалтай нь шүүхийн шийдвэрээр тангаргаа өргөж, гишүүн болж чадаагүй. Хоёр гишүүний хувьд нам нь улстөрийн эрхийг нь олгоход дэмжлэг үзүүлж чадсангүй гэсэн гомдол тээж явсан зүйл бий. Эдгээр хоёр гишүүнийг Засгийн газрын гишүүнээр томилсон нь Өвөрхангай аймгийн сонгогчдын саналыг хүндэтгэсэн, ажил хийх боломжоор нь хангасан шийдвэр болсон. Нөгөө талаас дандаа нэг хэсэг хүмүүс сайд байх албагүй. Төрийн албыг ээлж дараатай, эрэмбэтэй явуулж сурах ёстой. Энэ боломжийг хүмүүст олгох шаардлага байсан гэж бодож байна.
- Намын ахмад гэж хэлж болох гишүүд сайд болох бодолтой байсан уу. Тэд гомдолтой үлдсэн үү?
- Би арай тэгэж бодохгүй байна. Ер нь намыг дотор нь хагалах, нийгмийг талцуулдаг байдлаас гарах юмсан гэж боддог. Энэ удаагийн зөвшилцлийн Засгийн газрын хийх нэг том чухал ажил нь Улстөрийн намуудын тухай, Сонгуулийн тухай, Үндсэн хууль гээд нийгмийн зөвшилцөл бий болгож чадах хуулиудад өөрчлөлт оруулж, нэг зүйл рүү харж хөгжих үндсийг тавьж ажиллах ёстой. Хөгжих юмсан гэдэг хүсэл эрмэлзэл, итгэл дүүрэн байгаа учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Зөвшилцлийн Засгийн газар байгуулж байна гэж харж байна. Энэ үүргээ ухамсарлаж хамтран ажиллана гэж бодож байгаа.
- Ө.Энхтүвшин гишүүний захидал дээр МАН дотроо бүлэг фракцид хуваагдаж байна гэж тодорхой бичсэн байсан?
- Хагаралдаж, хуваагдсан зүйл огт байхгүй. Ардчилсан нийгэмд хэн ч үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Илэрхийлэх хэлбэр нь манай намд нээлттэй. Намын дотоод ардчилалаараа Ө.Энхтүвшин гишүүн хувийн үзэл бодлоо илэрхийлсэн болов уу. Намын удирдлагууд нэг өрөөнд хаалгаа түгжиж суугаад ярилцсан асуудал байхгүй. Намын бүлгийн бүх гишүүдтэй санал солилцсон. Тэр үед нь гишүүн өөрөө байгаагүй юм болов уу даа. Уг нь анх удаагаа бүлгээрээ, удирдах зөвлөлөөрөө ярьж томилгоог шийдсэн. Олонхиороо шийдэж байгаа асуудалд ганц хоёр хүн өөр бодолтой байж болно. Тэр болгон нь 100 хувь үнэн гэж ойлгох нь учир дутагдалтай.
Л.Од
Сэтгэгдэл ( 7 )
Сайдаар томилогдсонд баяр хүргэе. Биологийн төрөл зүйл, ховор амьтдыг хамгаалах чиглэлээр доривтой ажил хийгдэхгүй байгаа байгааг анхаарч ажиллаарай. Эрдэмтэд судлаачдын үгийг сонсож ажиллах, дэд бүтэц, уул уурхайгаас хамаарч зэрлэг амьтад нүүдэллэх газаргүй, байршил нутгаа алдаж байгааг анхаарна уу. Мэргэжлийн бус газрын дарга, мэргэжилтнүүдийг өөрчлөх хэрэгтэй. Мэргэжлийн чадварлаг бүтэцтэй болговол сайн байна. Амжилт хүсье.
hunii sainiig hanilan bj tanina . Ene yamar hun ve gedgiig uur havid ni bsan humuus l medeh bh da. saihan yarih neg uur
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр
oo ineedtei yum be iim hun said boloh ch hamgiin sain songolt bish baihaa...kkk
yoyoyoyoyo bvr iim deeree tulchihsan iuuuu ?? davhar bandag tsavni iljrvvleed bdag geed orilood bsan ulugchin chin erh ymbaand vmnii amaa shaaj ulin hutsaj bsan bn shdeee taminee
За баяр хүргье. Дараах хэдэн санал хэлье 1.Сайд асан И.Эрдэнэбаатарын үед байсан эрдэмтдийн зөвлөлийг сэргээх 2.Яамны мэргэжлийн боловсон хүчинд нэг анхаараарах, мэргэжилтэнгүүдээс багш хүний хувьд нэг эвтэйхэн шалгалт аваарай 3. Сайд асан Л.Гансүхийн үед бий болсон Төрийн бус байгууллага нэртэй тэжээмэл нөхдүүдийг нэг горминд оруулаарай одоо арай хэтэрч байгаа шүү 4.Яамдын газрын дарга нарыг одоо мэргэжлийн хүнээр тавихгүй бол салбар маань эмзэг гэдгийг санаарай 5. Залуу боловсон хүчнээс үг сонсоорой одоо би гэсэн цээжээ дэлдсэн сайд ирэхээр урваж шарвадаг нөхдүүдээс болж өгвөл үг бүү сонсоо
Enxtuvshin gedeg xun danda demi zuil yarij bdag,ix alban tusald durtai xun shig bga yum,ene xun odo gonshignoj bdaga bolix xeregtei