Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар томилохыг 93,1 хувийн саналаар дэмжлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 09

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдаж Засгийн газрын гишүүдийг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар С.Баярцогтыг 75 хувийн саналтайгаар дэмжсэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг 93,1 хувийн саналтайгаар БОНХАЖ-ын сайдаар, Л.Пүрэвсүрэнг 93,3 хувийн саналтайгаар Гадаад хэргийн сайдад томилохыг дэмжсэн. Тэгвэл үдээс хойших хуралдаан дөнгөж сая Сангийн сайдад МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын асуудлыг авч хэлэлцэн 93.1 хувийн саналаар түүнийг Сангийн сайдаар томилохыг дэмжлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top